Залуу хосууд хоорондоо маргалдаж, хоёр биенээ хутгалж хөнөөжээ

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд амьдарч байсан залуу хосууд хоорондоо маргалдаж, хоёр биенээ хутгалан амь насаа хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийг тодруулбал, Хүн нас барсан талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад гурван хоногийн өмнө иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход очиход  25 настай З, эрэгтэй 31 настай М нар хутганы шархтай нас барсан байдалтай байжээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр хамтран амьдраад удаагүй байсан залуу хосууд маргалдаж улмаар биесээ хутгалан хөнөөсөн байжээ.