"Бүргэдийн баяр"-ыг энэ сарын 12-нд зохион байгуулахаар болжээ

"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" наадам Улаанбаатар хот, Түргэний аманд байрлах “Монгол-Кувейтийн байгаль хамгаалах төв”- д энэ сарын 12-ны өдөр болохоор болжээ.

Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ хэрхэн сургасан байдлыг шалгаруулах үзүүлбэр, казахын ард түмний уламжлалт тоглоом тулам булаалдах /көкпар/ тэмцээн, урлагийн тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, олон үндэстэн ястны хувцас шалгаруулах, бүргэдээр ан бариулах шувуулахуйн үзүүлбэрүүдийг тус тус үзүүлэх аж.

Мөн үйл ажиллагааны хүрээнд "Аялал жуулчлал ба Бүргэдийн баяр" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулах юм байна.