Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтнууд эрсдэлийн үнэлгээнд хамрагдлаа

Ерөнхий сайдын санаачилгаар, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян орон даяар амжилттай өрнөж, хичээллэгсдийн тоо өдөр ирэх тусам ахиж байна. Эртлэн босож дасгал хөдлөгөөн хийх нь эрүүл мэндэд тустай. Эмч нарын зүгээс ийм судалгаа дүгнэлтийг гаргажээ.Тус аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ЭМДӨУСА-ны эрдэм шинжилгээний ажилтнууд Биеийн тамир, спортын улсын хорооны нийт ажилтан, албан хаагчдын дунд халдварт бус өвчний эрсдэлийн үнэлгээ хийсэн юм. Эрсдэлийн үнэлгээнд хамрагдсан хүмүүст чихрийн шижин болон зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөв.