Xилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн удирдлагатай цахим уулзалт хийжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй 43 монгол сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвийн удирдлагуудтай цахим уулзалт хийж, багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн сургалтад хамруулах, нийгмийн даатгал зэрэг тулгамдсан асуудлыг судалж, шийдвэрлэх, сургуулиудыг ном сурах бичгээр хангах, сургалтын контентууд бэлтгэн нийлүүлэх, Монгол хэл бичиг, соёл, монгол ахуйн уламжлалт зан заншилд суралцах, тэдгээрийн хэвийн үйл ажиллагаанд байнгын дэмжлэг үзүүлэх   зэрэг асуудлаар ярилцав.
Уулзалтад Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл, БШУЯ, БШУЯ-ны харьяа Боловсролын Ерөнхий газар, БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газар, НХХЯ, Боловсролын хүрээлэн, Шинжлэх ухааны академиийн Хэл, зохиолын хүрээлэнгийн төлөөлөл гэх мэт 20 гаруй төлөөлөгч, гадаадын 10 оронд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, цахимаар оролцов.
Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 1 дүгээр сарын 5-ны өдрийн 7 дугаар тогтоол, “Дэлхийн Монголчууд II” цогц арга хэмжээний хүрээнд ГХЯ санаачлан хилийн чанад дахь монгол иргэд үндэсний хэл, бичиг соёлоо сурахад дэмжлэг үзүүлэхэд, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулав.