Монголын баг Гүржтэй тоглоно

Манай улсад анх удаа Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээн зохион байгуулагдаж байгаа. Латви, Беларусийн багтай амжилттай тоглож хожсон манай улсын эрэгттэй тамирчдын баг  өнөөдөр 18.30 цагаас Гүржийн багтай, 20.30 цагаас АНУ-ын багтай үргэлжлүүлэн тоглоно.Одоогоор 41 оноотой жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Монголын багийн өмнө АНУ хоёр хожил, 42 оноотойгоор тэргүүлж байна.