НӨАТ-ын баримт бүртгэх хугацаа өнөөдөр дуусна
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгодог.
Иргэд өмнөх улирлынхаа буцаан олголтоо авахын тулд тухайн сарын 8-ны дотор баримтаа цахим системд бүртгүүлнэ. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр улирал буюу 1-3 дугаар сард хийсэн худалдан авалтын баримтуудаа өнөөдөр 23:59 цаг хүртэл бүртгүүлснээр буцаан олголтоо авах боломжтойг татварын байгууллагаас санууллаа.
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.