Машин онхолдож гурван хүүхэд гэмтжээ

Булган аймгийн Бугат суманд Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20“ загварын суудлын автомашин өчигдөр   шөнийн 23.00 цагийн үед онхолджээ. Тус машинд 4,10,15,30 насны хүмүүс сууж явсан байна. Тэднийг  автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд гаргажээ.  Зорчигчид хөнгөн бэртэл ихтэй учир  нарийн шинжилгээнд хамруулахаар   аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.