5,538 иргэний эзэмшиж буй газрыг өмчлүүлнэ
Нийслэлийн энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан 5,538 иргэний эзэмшиж буй газрыг өмчлүүлнэ.
Иргэн та эзэмшиж буй газраа энэ оны төлөвлөгөөнд туссан эсэхийг www.egazar.gov.mn цахим хуудасны батлагдсан төлөвлөгөөнүүд хэсгээс, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сонгон харах боломжтой.
Төлөвлөгөөнд туссан бол дараах материалыг бүрдүүлэн, харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандана уу гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.
- -Өргөдлийн маягт бөглөх
- -Цахим иргэний үнэмлэхийн хуулбар
- -Газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ
- -Газрын төлбөр төлсөн баримт
- - Газар төлөв байдал чанарын хянан баталгаа