Дадлага сургууль зохион байгууллаа

Нийслэлийн Онцгой Байдлын Газрын даргын тушаалаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Улаанбаатар синема ХХК-ны Тэнгис кино театрт гал унтраах тактикийн дадлага сургуулийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр кино үзвэрийн цагаар гарсан гал түймрийг богино хугацаанд хохирол багатай унтраах, ажилтан, албан хаагчдад өөрийгөө болон иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах чиглэлээр мэдлэг, дадлага олгосон юм.

Дадлага сургуульд НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, Аврах 10 дугаар ангийн нийт 32 алба хаагч, зургаан техник хэрэгсэл, Улаанбаатар синема ХХК-ны 22 ажилтан, албан хаагч, дүүргийн Улаан загалмай хорооны зургаан ажилтан оролцлоо.