Гурван байршилд гарааш буулгаж газар чөлөөллөө

Баянзүрх дүүргийн 4,6-р хорооны дараах гурван байршилд гарааш буулгалаа.

  • 4-р хороо 112-114 байрны зүүн хойд талын 66 гарааш, 3 контейнер,
  • 6-р хороо 21 сургуулийн хойно байрлах 15 гарааш, 1 контейнер,
  • 6-р хороо 25 байрны хашаан доторх 16 гараашийг тус тус буулган газрыг чөлөөллөө.

Газар чөлөөлөх ажил явагдаж, тухайн орчныг цэвэрлэж ажилласны дараа оршин суугчид иргэдээс тохижилтын ажилтай холбоотойгоор санал авна. Гарааш, контейнер байрлаж буй орчинд үүсмэл хогийн цэг үүсэх, гэмт хэрэг гарах эрсдэл дагуулдаг.

Иймд орчныг өөрчилж ногоон байгууламж ил зогсоол байгуулж байгаад оршин суугчид талархалтай хандан дэмжиж оролцож байна. Мөн гарааш эзэмшигч иргэдэд өмнө мэдэгдэл хүргүүлж ажилласан бөгөөд сайн дураараа эд зүйлсээ авч, хамтран ажиллалаа