Майкл С.Клечески: Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлнэ

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлгийн үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески “Дэлхий дахинд усан хангамж, усны хүртээмжийн асуудал санаа зовоож байна. Уур амьсгалын өөрчлөлт олон бэрхшээл, сорилтыг бий болгож, байгалийн нөөц баялгийг хариуцлагатайгаар ашиглахыг шаардаж байна. Энэ асуудал Улаанбаатар хотод ч тулгамдаж байна. Усны асуудлыг шийдвэрлэхэд АНУ томоохон хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байгаа. Мянганы сорилтын корпорац Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Компакт гэрээ нь маш чухал хөтөлбөр бөгөөд 350 сая ам.долларын санхүүжилт бүхий буцалтгүй тусламжаар дэвшилтэт технологи ашиглан, Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлж, урт хугацааны санхүүгийн, байгаль орчны тогтвортой байдлыг цогц байдлаар хангахад оршино. Мөн усыг дахин боловсруулж ашиглах дэд бүтцийг байгуулна” гэжээ.