ХЭҮК, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүдийн сонсгол болно

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг тавдугаар сарын 3-нд зохион байгуулахаар болжээ.

Уг гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж, ажлын хэсгээс олонхын санал авсан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нарыг Хууль зүйн байнгын хороонд танилцуулав.

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлантай дараах холбоосоор танилцана уу. 

С.Дондов

Я.Цэлмэн

Томилгооны сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон galsanbatb@parliament.mn хаягаар ирүүлэх бөгөөд томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудсыг бөглөж 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.