ЭЕШ-ын онлайн бүртгэл дууслаа

2022 онд ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар болж дууслаа.

САНАМЖ

  • Энэхүү шалгалтад 2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
  • Монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэхдээ энэ оны төгсөгч /2022 онд ЕБС төгсөх шалгуулагч/ бол системд шууд бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ЕБС төгссөн/ бол ЭЕШ-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.
  •   Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэх болно.
  • Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог арилжааны банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хий
  • Шалгалтын бүртгэл 2022-04-25 18:00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу