Кофены аяганы "хорхойтон"

Өөрт таалагдсан зүйлээ цуглуулж, амьдралдаа өнгө нэмж, "архив" үүсгэж, түүнээсээ сэтгэл ханамж, сайхан мэдрэмжийг авдаг хүмүүс олон бий. Тэдний нэг болох Э.Наранцэцэг Хобби буландаа урьсан юм. 2012 онд СУИС-ийн Радио телевизийн сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн тэрбээр өдгөө БНТУ-ын Anadolu university-д доктор /Ph.D/-оор суралцаж байна. Зургаан сард дипломоо гардаж, докторын тоог нэгээр нэмэх бүсгүй кофены аяга цуглуулах хоббитой. Тэрбээр кофены "амт"-нд ороод гурван жил болжээ. Ууж эхэлсэн цагаасаа чамин тансаг хийцтэй гоё ганган аяга цуглуулж эхэлсэн байна. Турк хүмүүсийн кофены хэрэглээ болон өглөө, өдрийн хоолныхоо хажуугаар тааламжтай хэрэглэж байгаа нь аяга цуглуулах шалтгаан болжээ. Өдөр тутмын чухал хэрэгцээ учир кофе шопуудаар үйлчлүүлэхэд жижиг хэмжээтэй, өвөрмөц шийдэл бүхий чамин аяганд хийж өгнө. Нэгэнт кофенд "дурласан" учир аяга цуглуулах сэдэл төрж, эрчимтэйгээр сонин содон аяганы эрэлд гарчээ. Тэрбээр гурван жилийн хугацаанд харахад хайр татам, хэлбэр хэмжээнээс эхлээд үүх түүхийг гэрчлэх 50 гаруй аягатай болжээ. Цаашид цуглуулганыхаа тоог нэмж, өргөжүүлэх хүсэлтэй.

May be an image of indoor
Э.Наранцэцэг аялж, амьдралдаа дурсамж бүтээх дуртай. Аялахдаа аяга авах гэж хайж хүртэл явна. Худалдан авалт хийхдээ өвөрмөц содон хэлбэр дүрстэй аяга сонгохоос гадна дахин давтагдахааргүй загварыг авахыг илүүд үзнэ. Аягатай хослуулж сувинер заавал авдаг байна. Маш жижигхэн хэмжээтэй аяга цуглуулдаг учраас олдоц тааруу байдаг аж.
Кофег гоё аяганд уух дуртай хэмээн инээмсэглэх бүсгүй өнгөрсөн жил Туркийн “Karaca” дэлгүүрийг зорьж, авсан хун шувуу болон морины дүрстэй хоёр аяга нь хамгийн өндөр үнэтэй. 70 хувь нь сувдны орцтой гэдгээрээ онцлог. "Аяга худалдаж авахдаа хэлбэр дүрснээс гадна бэлгэдлийг хардаг. Өөр өөрийн онцлог, шинж, үүх түүхийг харуулсан байдаг. Тухайн улс орны, хотын онцлогийг шингээсэн аяганууд цуглуулгад маань нэлээд хэд бий. Хоббигоо ажил хэрэг болгосноос хойш дэлгүүр явахдаа өөрийн эрхгүй аяга хайгаад, хараад л явдаг болчихдог юм билээ" гэлээ.

May be an image of coffee cup and indoor
Аягыг монголчууд дээшээ харсан амсартай сав хэмээн бэлгэшээдэг. Э.Наранцэцэг ч аягыг тодорхой хэмжээнд судалжээ. Аяганы хэрэглээ анх модноос үүсэлтэй гэж үздэг. Металл олборлож эхлээгүй байсан үед модоор хоол, цайныхаа аягыг хийдэг байсан нь ном товхимолд бичигдэн үлдсэн байдаг. Монголчуудын хувьд эртнээс аяга өвөртөлж явдаг түүх ч бий. Үүнээс харахад монголчуудын хувьд аяга бол хоол, унд идэхээс гадна өдөр тутамд хэрэглэгдэх чухал ач холбогдол бүхий эдлэл юм. ""Амьд явбал алтан аяганаас ус ууна", "Аяганы амсар зуух хувьтай" гэхчилэн аягыг амьд явах, амьдрахуйтай холбон, буян хишгийг бэлгэдсэн агуулгаар хэрэглэдэг. Тиймээс өөдөө харсан сав хэмээн бэлгэшээж ирсэн. Монголд яг над шиг кофены аягаа хобби болгоод цуглуулдаг хүн байдаг юм болов уу гээд судалж үзсэн. Яг одоогоор байхгүй юм байна лээ. Мэдээж бусад улс оронд бол яг над шиг янз бүрийн хэлбэр дүрстэй, сонин содон аяга цуглуулаад явж байгаа хүн бол олон. Одоогоор хамгийн их кофены аяганы цуглуулгатай хүн Туркийн Malatya хотод аялал жуулчлалын компанид ажилладаг Дениз Кендирли гэдэг эмэгтэй. 20 жилийн хугацаанд 3000 кофены аяганы цуглуулгатай болж чадсан байдаг" гэсэн юм.

No photo description available.
Нэг загвараас олон байвал дотны хүмүүстэй бэлэглэх тохиолдол хаа нэгтэй гарна. Э.Наранцэцэгийнд ирсэн зочид цуглуулгуудыг нь хараад "Ямар өвөрмөц аяганууд вэ. Хаанаас авах уу. Зарах уу" гэж асуудаг байна. Түүний хувьд зорин ирсэн зочиддоо дуртай аяганд нь гарынхаа кофег чанаж дайлах дуртай. Аяга цуглуулах дуртайг найзууд нь мэддэг учраас баяр ёслол төдийгүй санаандгүй байдлаар аяга бэлэглэж баярлуулдаг гэнэ.

С.Ичинхорлоо

May be an image of indoor

May be an image of coffee cup

May be an image of indoor

May be an image of indoor

May be an image of indoor

May be an image of indoorMay be an image of coffee cup and indoorMay be an image of coffee cup and indoorNo photo description available.May be an image of indoor and textMay be an image of indoor