"Улаанбаатар марафон-2022"-д оролцох иргэдэд өгөх зөвлөмж

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт маргааш болно. Марафонд хурдаа сорьж, амжилттай оролцоход тань туслах дараах зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас хүргэж байна.

Бүтэн марафон 42,190 метр, хагас марафон 21,095 метр зайд зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох нь зүйтэй байдаг.

ХЭРЭВ ТА

Зүрх судас, уушгины архаг өвчтэй,

Гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовуурь илэрсэн

КОВИД-19 халдвараар сүүлийн 3-6 сарын дотор өвдсөн,

Хэт тарган, хэт туранхай,

18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.

Марафон гүйлтэд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжид анхаарлаа хандуулна уу.

Гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцоорой.

Спортын болон харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч гүйлтэд оролцохын өмнө дүгнэлт гаргуулаарай..

Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, 48 цагийн өмнөөс усыг бага багаар уух нь зохимжтой.

Архи,согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглоно.

Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уугаарай.

Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.

Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх.

Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх.

Марафон гүйлтийн өмнө болон дараа биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уугаарай.

“УЛААНБААТАР МАРАФОН – 2022” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ХӨТӨЛБӨР

2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр (Баасан)

17:00 цагт “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн техникийн зөвлөгөөн

2022 оны тавдугаар сарын 28-ны өдөр (Бямба)

09:00-09:30 цагт Урлагийн тоглолт

09:30-09:50 цагт “Улаанбаатар Марафон-2022” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа

09:50:10:00 цагт “Улаанбаатар марафон”-д оролцож байгаа нэр хүндтэй тамирчдыг  танилцуулж, гарааны шугамд урина.

10:00-10:20 цагт Гарааны дохионы буудлагаар Элит гараа буюу 42195, 21095м 10000м-ийн зайн гүйгчид гараанаас гарна.

10:30-10:40 цагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 м-ийн зайн 12-17 насны ангиллын гүйгчдийн гараа гарна.

10:40-11:00 цагт “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 5000 метрийн 18-аас дээш насны ангиллын гүйгчдийн гараа гаргана.

10:30-16:00 цагт Гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа явагдана.

Гүйлтийн бариа барих

10:40-12:00 цагт 5,000 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

10:30-13:00 цагт 10,000 метрийн гүйлийн бариа барих ажиллагаа

11:30-15:00 цагт 21,095 метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа

12:00-16:00 цагт 42,195 метрийн гүйлтийн барианд  барих ажиллагаа

14:00-14:20 цагт 1,500 метрийн Гэр бүлийн гүйлтийн гараа, бариа

14:20-14:30 цагт 1,500 метрийн Тэргэнцэртэй, Хараагүй иргэдийн гараа, бариа

14:30-15:00 цагт Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн гараа, бариа 

5000м-ийн зайн уралдааны шагнал гардуулах ажиллагаа

15:00-15:30  цагт Марафоны 5,000 метрийн зайн 12-17 насны ангиллын эхний 1-8-р байруудад шалгарсан эрэгтэй, эмэгтэй 16 гүйгчдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа

15:00-16:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Гэр бүлийн ангиллын эхний 1-3-р байрны шагнал гардуулах ёслолын ажиллагаа 

10,000 м, 21,097 м, 42,195 м-ийн зайн уралдааны шагнал гардуулах ажиллагаа

16:00-16:20 цагт 10,000 м-ийн шагнал гардуулах ажиллагаа

16:20-16:30 цагт 21095 м-ийн 18-34 насны ангиллын шагнал гардуулах ажиллагаа

16:30-16:40 цагт 21,095 м-ийн 35-54 насны ангиллын шагнал гардуулах ажиллагаа

16:40-16:50  цагт 21,095 м-ийн 55-аас дээш насны ангиллын шагнал гардуулах ажиллагаа

16:50-17:00 цагт 42,195 м-ийн ангиллын шагнал гардуулах ажиллагаа