Б.Барслхагвын гэр бүл моделын карьераа эхлүүллээ

Үндэсний үйлдвэрлэгч We брэнд тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 101 жилийн ойд  зориулж урласан "НААДАМ-2022" коллекцио гаргажээ. Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн үндэсний дээлийг орчин үеийн загварын хэв маягтай уялдуулж урладаг тус брэндийн нүүр царайгаар "Фантастик" продакшны авьяаслаг жүжигчин Б.Барслхагва үзэсгэлэнт гэргий, бяцхан үрсийнхээ хамт сонгогджээ. Түүний хувьд өв соёлоо дээдлэн хүндэлж, дээл хувцсаараа гангарах дуртай үндэсний үзэлтэй нэгэн. Өдөр тутамдаа ч өмссөн харагддаг нь монгол брэндийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ үе тэнгийнхэндээ төдийгүй залуучуудад үлгэр дуурайлал болдог.

No description available.

No description available.No description available.No description available.No description available.