"Буянт-Ухаа" хороололд амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт согтуурсан эрэгтэй орон сууцны гурван давхраас унаж нас баржээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах "Делта констракшн” компанийн барилга дээрээс хүн унаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж шалгалтын ажиллагаа явуулснаар "Буянт-Ухаа" хороололд оршин суух хаягтай 28 настай эрэгтэй Ж нь унаж амь насаа алдсан байжээ. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.