Амжилтын зүг алхаж яваа "Алдармаа" брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД"-ийг онцолдог цуврал нийтлэлдээ З.Алдармааг урьсан юм. Намуухан хөгжим эгшиглүүлж, урландаа уран бүтээл туурвиж, шинэхэн коллекцийнхоо зургийг ханандаа нэгбүрчлэн эгнүүлэн хадсан байхыг харахад аливаад нягт нямбай ханддаг нь ойлгомжтой. Хувцасны үүх түүх, үүсэл хөгжил, загварын чиг хандлагын талаарх номнууд ширээн дээр нь өрөөстэй. Дизайнерын ажлын нэг хэсэг судалгаатай холбогддог учир ном уншина. Урланд нь төрж буй шинэхэн бүтээлээ өлгийдөж авч, инээмсэглэн зогсох бүсгүйн бүтээл өөрийг нь хэр чадвар, чансаатайг тодорхойлох мэт. З.Алдармаа таван настайгаа зурж эхэлжээ. Тэмдэглэлийн дэвтрийг нь сөхөн харваас эмэгтэй хүний төрөл бүрийн хувцас өмсүүлснээр төсөөлөн зурсан байх. Телевизээр загварын шоу үзээд алтлаг шар өнгийн хувцсыг модел "амилуулан" алхаж байхыг биширч, "Би яг л ийм бүтээл хийдэг дизайнер болно" хэмээн өөртөө амласан нь өнөөдөр биеллээ олсноор брэнд бүтээж, амжилттай ажиллаж явна.

No description available.Аливаа зүйлийн зүй зохицол, тохироо нь бүрдэх цаг хугацаа гэж бий. З.Алдармаагийн хувьд дизайнер мэргэжлийг хүсч, мөрөөдөж эзэмшсэн ч ажлынхаа карьерыг эхлүүлээд хоёр дахь зунтайгаа золгож байна. Өмнө нь тэрбээр эсгий урлалд шимтэн дурлаж, бүтээл туурвиж байжээ. Яг л одоо би хувцас загварын дизайнер мэргэжлээрээ ажиллах ёстой хэмээн шийдвэр гаргаж, шийдэл хайж эхэлжээ. "Би гуравдугаар ангидаа мэргэжлээ сонгосон. Хүүхэд насны минь дурсамжийн нэгээхэн хэсэг бол зурагтай холбогдоно. Ангийнхаа хамгийн сайн зурдаг сурагч байлаа. Эмэгтэй хүнийг янз бүрийн  хувцастай зурна. Нэгдүгээр ангийн дэвтэр маань одоо хүртэл байдаг. Түүх өгүүлнэ гэдэг шиг сайхан санагддаг. Үеийнхэн дундаа карьераараа орой эхэлсэн ч одоо бол тууштай брэндээ хөгжүүлээд явна. Хүүхэд нас минь хоёр нийгэм солигдох үед өнгөрсөн. Телевиз, сэтгүүлээс алдартай брэндийг үзэж, шимтэн дурласан гэхэд болно. Алтлаг шар өнгийн хувцас бол сэтгэлд кадр мэт дарагдана үлдсэн. Одоо ч нүдэнд харагддаг" гэв.

May be an image of 1 person, standing and indoor
Аравдугаар ангиа төгсөөд дизайнер мэргэжлийг сонгон суралцаж, уран бүтээлд хөглөгдсөн он жилүүд урсан өнгөрчээ. З.Алдармаа нэгдүгээр курсээсээ эхэлж, хувцасны түүхийг судалж, бүгдийг А-Я хүртэл заалгаж, бүтээл хийж эхэлсэн байна. Түүний хувьд үндэсний өв уламжлалыг шингээсэн түүхэн хувцас хийх сонирхолтой. Дипломын ажлаа ч барако стиллээр хамгаалжээ. Бүхэл бүтэн хувцасны иж бүрдэлтэй коллекц гаргасан нь тухайн үедээ "Гялбаа" сэтгүүлд гарч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын дууны клипэнд урилгаар оролцож байсан сайхан түүхээ дурсав. Оюутан охины сэтгэл зүтгэл, уран сэтгэмж, ур ухаан, урлагийн мэдрэмжээр бүтсэн бүтээл амжилт дагуулж, хир чадварлаг, чансаатай ирээдүйд илүү ихийг бүтээх замын эхлэлийг ийн тавьсан учиртай.
"Маш том ажлын ард гарсан. Багш нар маань ч урмаар тэтгэсэн нь урагшлах хүч өгсөн. Өдөр, шөнөгүй хийнэ. Заримдаа сургууль дээрээ хононо. Дизайнер мэргэжлийг чинхүү хүсэл эрмэлзэлтэй хүмүүс сонгон суралцана. Их сургууль төгсөөд мэргэжлээрээ ажиллах гэж үзсэн. Загварын сургууль төгссөн оюутнуудад тулгардаг бүхий л асуудал үүссэн. Хувцас загварын салон ч маш цөөхөн байлаа. Дизайнер авах газар ч олдохгүй ихэвчлэн оёдолчин хийнэ. Багаасаа дээшлэх шатлалтай ажилладаг. Миний хувьд төгсөөд Хүүхдийн урлан бүтээх төвд багшаар жил орчим ажиллаад Голланд руу явсан" гэв.

May be an image of 2 people, people standing, horse and outdoors
Эх орондоо эргэж ирээд эргэлт буцалтгүйгээр эсгий урлал руу оржээ. Олон жилийн турш тууштай ажиллаж байгаад "Алдармаа" брэндийнхээ өрхийг татаж үүдээ нээв. Их сургуулиа төгсөөд 11 жилийн дараа брэндээ бүтээх шийдвэрийг гаргаж, ганцаараа ажлаа эхлүүлжээ. Гагцхүү урсан өнгөрөх цаг хугацаа бүхэнд хувцас загварын салбараа санагалзаж, хийх бүтээлээ сэтгэлдээ нууцхан дүрслэнэ. "Би удахгүй өөрийн брэндтэй болно" гэж ойр дотнынхоо олон хүнд хэлжээ. Амны билгээс ашдын бэлэг гэгчээр яг л түүний хэлснээр төсөөлснөөр бүхий л зүйл бодит болов. Брэнд бүтээж, үндэсний үйлдвэр эрхлэхэд санхүүгийн асуудал тулгарна. Түүнийг шийдвэрлэх зангилааг хурдан тайлж, Худалдаа хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, бүгдийг шинээр эхлүүлжээ. Цав цагаахан цаасан дээр ирээдүйнхээ зорилгыг тодорхойлж, ганцаараа эхлүүлсэн "Алдармаа" брэнд өнөөдөр долоон ажилтантай үндэсний, европ хувцасыг орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулан урлаж, улирал бүрт зориулж коллекц гаргаж байна.

May be an image of one or more people, people standing and outdoorsТүүний замнал тийм ч дардан байсангүй. Амьдралын жаргал, зовлон саад бэрхшээл бүрийг даван туулж, байрны подвалиас эхэлсэн брэнд өнөөдөр урлан, дэлгүүртэй болж чадсан нь хичээл зүтгэлийнх нь шагнал гэлтэй. "Алдармаа" брэндийн шавыг тавьсан загвар нь эсгий гар ажиллагаа гоёл чимэглэл бүхий гадуур хувцас. Харин хоёр дахь коллекцио Ардын хувьсгалын 100 жилд зориулж "Маршал" нэртэйгээр гаргажээ. Бүтээл төрөх агшин бүр өөр. З.Алдмармаа кино үзэж сууж байхдаа цэргийн сэдэв сэтгэлд нь төсөөлөгджээ. Шууд харандаа, цаас аваад л арав гаруй загварын хар зургийг 40 минутанд зурсан гэдэг. Зурсан зургаа бодит болгож, ардын цэргийн дүрэмт хувцасны судалгаа хийж, нарийн деталл бүрийг шингээж орчин үеийн загвартай уялдуулж гаргаснаараа онцлогтой. Энгэрт нь эр зоригийн бэлгэдэл шонхор шувууг хатгамалаар оруулж өгсөн нь олон үйлчлүүлэгчээс эерэг үнэлгээ авчээ. Киноны гол дүрийн жүжигчдийн хувцсыг хүртэл хийх санал ирж, брэндийнхээ бүтээлийг дэлгэцэнд мөнхлөх завшаан олдсон гэдгийг онцлов.

May be an image of 3 people, people standing and text
Монгол, европ зэрэг төрөлд баригдахгүй урладаг хэмээх бүсгүй задгай сэтгэлгээгээ  бүтээлдээ шигтгэж, шингээхийг зорино. Бүтээл эзнийхээ өмнөөс ярьж, тодорхойлох цорын ганц үнэлэмж нь учир өөрийнхөө сэтгэсэн бодсон загварыг цаасанд буулгаж бодит болгоно. Ингэхдээ хэрэглэгчдийн сонирхлыг хамтад нь хоршуулна. Өнөөдрийн байдлаар наадмын коллекцио худалдаанд гаргажээ.
З.Алдмармаагийн хувьд цаг үргэлж эрэл хайгууль хийхийн зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг. Хийх гэсэн загвараас нь нэг л материал дутах л юм бол хотын төвийн бөс бараа, гар урлалын дэлгүүрээр хөлийнхөө улыг холготол алхана. Олохгүй бол олохын төлөө хэдэн өдрийг зарцуулна. Тэр тийм л хүн. Тиймээс л түүний бүтээл төгс "төрдөг". Захиалага хүлээлгэж өгөх сэтгэл гэгэлзүүлсэн торгон агшин. Хэрхэн хүлээж авах бол... яах бол гэх бодолтой нүүр тулна. Сэтгэл хөдлөлөө ил гаргадаг баярласандаа тэвэрч авдаг нэгэн байхад чимээгүй авч гараад талархалын үгтэй урт мессеж илгээдэг нь ч бий.

30% off
Март 8-ны өдрийг угтан охид эмэгтэйчүүддээ манай салоны зүгээс барих бэлэг 
💥🥳Эдгээр бүх загвар 30 хувийн хямдралтай.

Хослол үнэ: 420К

☎Утас: 89053698
🌎https://aldarmaafashion.com/
🛒Хаяг: УИД-ийн 6 давхарт "Aldarmaa Fashion"
🏩Салоны хаяг: 11-р хороолол Эмон төв, 5 давхарт 502Даавууг хувцас болгож, тэр тусмаа тухайн захиалагчийн хүсэлд нийцүүлж хийнэ гэдэг хүн бүхэнд заяах авьяас ч биш. "Хэдхэн өдрийн өмнө махлагдуу охин ирж үйлчлүүлсэн. "Хэдэн өдрийн турш хувцас авах гэж дэлгүүрээр яваад өөртөө зохих юм олсонгүй ээ. Та хийгээд өгөөч" гэсэн. Нэг үгээр надад биеэ даатгачихаж байгаа байхгүй юу. Тийм үйлчлүүлэгчид би маш их дуртай. Хийгээд өгсний дараа "Баярлалаа. Намайг эмэгтэй хүн болгож өгсөнд" гэсэн. Тэр үг үнэхээр хүчтэй. Хэдэн өдөр хайр хүрч, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлсэн. Зөв мэргэжлээ сонгосон юм байна гэж бодсон доо" гэлээ.
"Алдмармаа" брэнд гүн ногоон, цайвар ягаан, цэнхэр зэрэг өнгийг сонгож, үндэсний дээлний үндсэн элементийг алдагдуулахгүй хатгамал, хээ, өд, сувдаар чимэглэсэн чамин загварлаг дээлийг худалдаанд гаргажээ. Харсан хүний харцыг татахаас гадна хийц чанартай хамгийн их анхаарал хандуулдаг байна.

No description available.

Монгол цамц, хантааз, даашинз нь загвар бүхий дээл зэргийг чанарын өндөр төвшинд урлажээ. Ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан дизайнер болж, брэндээ таниулах зорилго өвөртөлсөн З.Алдмармаа хэмээх ассан гал шиг дүрэлзсэн бүсгүйн уран бүтээлийн урланд зочилсон минь энэ байв. Намирсан цагаан хөшиг салхинд хийсч, намуухан хөгжмийн аянд дараагийнхаа бүтээлийн зургийг зургийг зурсаар үлдэв. Дизайнер мэргэжлийн амин "зүрх" зургийн урлагтай холбогдоно. Тэр зурдаг, оёдог, сэтгэдэг, түүнийгээ бүтээл болгож чаддаг тийм л дайчин нэгэн. Түүний зорьсон зорилго биеллээ олоход алга ташаад бахархан зогсох өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэдэг. Тод гэрэлтээрэй.

С.Ичинхорлоо

Та захиалга өгөхийг хүсвэл

https://www.facebook.com/search/top?q=aldarmaa%20fashion%20designerhttps://www.facebook.com/search/top?q=aldarmaa%20fashion%20designer пэйж хуудсаар болон ttps://aldarmaafashion.com/ сайтаар холбогдоорой.
Утас: 8905 3698

Дэлгүүр: УИД, 6 давхарт Aldarmaa Fashion
Салон: 11-р хороолол, Эмон төв, 5 давхарт 502

May be an image of 1 person, standing and outdoors

May be an image of indoorMay be an image of one or more people and people standingMay be an image of standingNo photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.May be an image of 1 person, standing and railwayMay be an image of 1 person, child, standing and railwayMay be an image of 1 person, standing and skyMay be an image of 1 person, standing, horse and outdoorsMay be an image of 1 personMay be an image of 1 person, standing and outdoorsMay be an image of 1 person and outdoorsMay be an image of 1 personMay be an image of 1 person and indoor