Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх авто замыг шинэчлэв

С.Амарсанаагийн гудамж буюу Ахуй үйлчилгээний уулзвараас “Макс молл” их дэлгүүрийн баруун талын уулзвар хүртэлх хойноос урагш чиглэсэн урсгалын авто замыг хучиж, хэвтээ тэмдэглэл хийж дуусжээ.

Урдаас хойш чиглэсэн буюу зүүн талын урсгалын замд ирж буй амралтын өдрүүдээр хучилт хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн тус засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд явган хүний замын эвдэрч, муудсан хэсгийг засварлах юм.