Давсаар "дархалдаг" МОНГОЛ АХУЙ

“МОНГОЛ БРЭНД” цувралын зочноор Ш.Баянсанг урьсан юм. Тэрбээр давсыг монгол ахуй, орчин үеийн технологийн шийдэлтэй хослуулан бүтээл туурвиж, брэнд үүсгэжээ. Харсан хүн бүрийн харцыг татахуйц бүтээлийн эзэн "Давсан" брэндийнхээ эхлэлийг тавьсан байна. Түүний хувьд Монгол, Японы хамтарсан МЯК компанид ажиллаж байхад нь гүйцэтгэх захирал нь хүнсэнд зориулсан жамц давс хийх хүсэлт тавьснаар анхны туршилтын загвараа гаргажээ. Зууван хэлбэртэй давс хийснээр удирлагад нь таалагдаж, үргэлжлүүлэн хийж хөгжүүлэх талд анхаарал хандуулж ажиллах шийдэлд хүрсэн байна. Компанийнхаа логог хийж, дараа нь дөрвөлжин хэлбэртэй давсан дээр өлзий, түмэн наст хээ сийлж хийсэн нь Ш.Баясаны сэтгэлд одоо ч тодхон. Зориулалтын багажгүй ч хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдсөн нь энэ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүтээлийн нэр төрөл нэмэгдэж, менежер Н.Батчимэг борлуулах ажлыг хариуцдаг байсан гэнэ. Улаанбаатар хотод байрлах музей болон сувинерийн дэлгүүрүүдэд үүрч очоод өгдөг байв. 2006 оноос эхэлсэн бүтээл амжилт дагуулж 2010 он хүртэл тус компанид хүнсний давс болон сувинерийн бүтээл хийжээ. "Хоёр найзтайгаа хүнсний давсны үйлдвэр байгуулж хэсэг хугацаанд хамтран ажиллаж байгаад больсон. 2016 он хүртэл сийлбэрийн ажил хийсэн. Lhamour брэндтэй хамтарч ажиллахаар болсноор давсан бүтээлийнхээ ажилд эргэн орсон" гэлээ.

No photo description available.Байгалийн гайхамшиг гэгддэг давсаар бүтээл хийхэд нарийн ажиллагаатай. Том хэмжээтэй давсыг зүсэж, хөрөөдөн хэлбэрт оруулна. Зүлгүүрийн ажлыг үргэлжлүүлэн хийж, ламп хийх хэсгийг цэвэрхэн ухна. Учир нь давс эмтрэх, үүрэх эрсдэлтэй тул нягт нямбай болгоомжтой байхыг цаг тутамд сануулна. "Нягтаршил сайтай давсыг сонгож хийдэг. Хийх явцад хагарах, бутрах тохиолдол гарна. Хийж байгаа хүнээсээ мэдрэмж их шаарддаг. Жишээлбэл, гэрэлтүүлэгтэй гэрээ олон удаагийн туршилт хийсэн. Хүмүүс харахад яг л монгол гэр шиг харагдуулах талаар их бодсоны үндсэнд бүтээл "төрсөн". Гэрэлгүй байхдаа, асаасны дараа ямар харагдах нь маш чухал. Тохиромжтой суурь, потрон, ламптай болгохын тулд олон удаа сольсон. Цаашдаа ч бүтээгдэхүүн сайжруулах тал дээр анхаарал хандуулж, ач холбогдол өгнө. 100 хувь гар ажиллагаагаар бүтдэг бүтээл гэдгийг хэрэглэгчид ойлгоосой гэж хүсдэг" гэв.
Аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг сайхан. Гэвч үйлдвэрлэл эрхлэхэд санхүүгийн шаардлага тулгарна. Ш.Баянсангийн хувьд ганц точилтой ажлаа эхлүүлж байжээ. Гэрийнхээ гадна талд байрлах зуны амбаараас анх эхлүүлж, байрны водваль түрээсэлж, бага багаар ахиц дэвшил гаргаснаар амжилттай ажиллах сууриа бат бөх тавьж чадсан байна.  Өдгөө өрхийн үйлвэрлэл нь өргөжин тэлж, үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, найман хүнийг ажлын байраар хангаж, татвар, нийгмийн даатгалаа төлдөг хариуцлагатай компани болжээ. Ажил хийж байгаа хүнд алдаа, оноо зэрэгцэн оршино. "Шүүмжлэл бол алдаагаа засах цор ганц түлхүүр" хэмээх Ш.Баянсан хэрэглэгчдийн үгийг сайн сонсож, бүтээгдэхүүн сайжруулах талд цаг үргэлж анхаардаг байна.

May be an image of boots
"Давсан" брэндийн бүтээлээс монгол ахуй харагдана. Монгол гэр, гутал, авдар, шагай, таван хошуу мал, арга билэг, газрын зураг, шар шувуу, яст мэлхий, загас зэрэг 46 төрлийн давсан бүтээлийг туурвиж байна. Төрөөд удаагүй нялх хүүхэдтэй ээжүүдийн хэрэглээнд сайн нийцэхээс гадна ширээний гэрлээр ажил, албандаа ашигладаг хүмүүс их байдаг гэнэ.
Бүтээл туурвиж, брэнд хөгжүүлж байгаа учраас янз бүрийн туршилтыг хийж үзнэ. Өнгө, өнгөөр будаж үзэхэд, давс, модоор хийсэн нь ялгагдахгүй болохоор байгалийнг баялгийг байгаагаар нь ашиглах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрснээ тэрбээр учирлаж байсан юм. Үндэсний өв соёлыг бүтээлдээ шигтгэж, шингээж өгсөн болохоор гадаадад амьдардаг монголчууд "Давсан" брэндэд захиалга өгнө. Гадаад найзууддаа монгол ахуй, соёлыг илтгэсэн бүтээл бэлэглэх дуртай. Одоогоор АНУ, Япон, Герман, Солонгос, БНХАУ- руу байнга гарна. Монгол хүн хаана байна тэнд л тус брэндийн бүтээл байдаг гэж бодохоор бахархах сэтгэл төрсөн юм. Албан ёсны борлуулагч нь Малайз улсад байдаг. Цаашид дэлхийн бүхий л улсад гэрээт борлуулагчтай болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

No photo description available.
"Хэрэглэгчдийн 95 хувь нь эмэгтэйчүүд. Бүтээлээ хүлээж авах агшинд аз жаргал, баяр баясгаланг мэдэрнэ. Эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөн эмоц ихтэй. Баярлаж, талархсанаа илэрхийлж, урмын үгтэй сэтгэгдэл бичиж, илгээнэ. "Таныг амьдаар чинь харсандаа баяртай байна. Гэр бүлээрээ танай брэндийн улаан фэн. Танай бүтээгдэхүүн үнэхээр гоё" гэж хэлсэн хэрэглэгч санаанаас огт гардаггүй юм. Нэг эгч намайг жил гаруй хайсаар байгаад ирж бүтээл захиалж, хийлгэж байлаа. Байнгын хэрэглэгч олон. Амьдралд тохиолдох баяр бүрт манайхаас захиалдаг” гэв.
Давсан брэндийн үнэлгээ тун боломжийн. Хэлбэр, хэмжээ, хийц, загвараасаа шалтгаалж 50-160 мянган төгрөгийн үнэтэй. Хэрэглэгчдийн хүсэлтээр цор ганц захиалгыг ч хийнэ. Өнөөдрийн байдлаар бүтээгдэхүүнээ цөөн тоогоор үйлдвэрлэж байгаа ч ирээдүйд массыг хамарсан бүтээл хийж дэлхийд танигдсан монгол брэнд болгох зорилго өвөртөлжээ.

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/davsanbrand/photos/?ref=page_internal  пэйж хуудсаар болон 9906 6786 утсаар холбогдоорой.


No photo description available.May be an image of sink and text that says 'DAVSAN പ00ം давсан ширээ'May be an image of textMay be an image of textNo photo description available.No photo description available.No photo description available.No photo description available.