Бөхчүүд Б.Бат-Эрдэнэ аваргаас уучлал гуйжээ

Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрч, улсын цолонд хүрсэн зарим бөх сэргээшийн шинжилгээнд бүдэрч, түрүүчээсээ барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ. Тэдгээр бөхийн нэрийг дурдвал Улсын наадмын үзүүрлэсэн улсын гарьд Ө.Бат-Орших болон заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш тэргүүтэй бөхчүүд байгаа юм. Үүнтэй холбогдуулж зарим нь бэртэл, гэмтэлд нь уудаг эмэнд сэргээшийн төрлийн бодис ордгийг мэдээгүй байсан гэдгээ илэрхийлсэн билээ.

Тэгвэл сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд хандаж өргөдөл бичжээ. Энэхүү өргөдөлд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, бөх сонирхогчид, бөхчүүд, Монголын нийт ард түмнээс уучлал гуйжээ.