"The Hu" хамтлагийг "Хангарьд" одонгоор шагналаа

Европын улс орнуудыг Хүннү рок хэмээх дуу хөгжмийн шинэ төрлөөр байлдан дагуулж, Монгол түмний соёл уламжлалыг дэлхий дахинд эергээр сурталчилж байгаа "The Hu" хамтлагийг нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагнасан байна. “The Hu” буюу Хүмүүн (Хү) хамтлаг нь өнгөрсөн сарын 6-нд Европын 23 хотоор хийх аялан тоглолтоо эхлүүлсэн.  Тус хамтлагийн продюсер Б.Дашдондог “Хүннү рок” хэмээх шинэ урсгалаар тоглодог анхны рок хамтлаг үүсгэн байгуулах санааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж, хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн урсгал, чиглэлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлыг хийж эхэлсэн гэнэ.