З.Мэндсайхан: Дундаж тэтгэвэр 955 мянган төгрөгөөс 1 сая 188 мянган төгрөг болж нэмэгдэнэ
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.
2021 онд эхэлсэн ажлын явц 56 хувьтай байгаа бөгөөд ирэх онд бүрэн дуусаж, туршилт, тохируулгын ажил эхэлнэ. Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгах, харилцааны бэлгэ тэмдэг болох энэ төсөл нийслэлчүүд, байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг усаар найдвартай хангах, улмаар ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойг Ерөнхийлөгч хэллээ.
Мөн төслийг цаг хугацаанд нь хэрэгжүүлж байгаа төр, засгийн болон дотоод, гадаадын хувийн хэвшлийн бүх байгууллага, ажилчдад амжилт хүсэв.
Үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Ингэснээр нийслэлийн ус хангамж 50 гаруй хувиар нэмэгдэнэ.