Тэгж явтал “Урд шөнө нойргүй хонолоо” ухааны юм Тэгшээ ярьжээ. Учрыг лавлатал “Нобелийн шагнал авахдаа хэлэх үгээ бодоод” гэж хэнэггүй хариулжээ. Үүнийг сонссон Энхээ эгч тэрүүхэндээ гайхах нь мэдээж. Тэгсэн атлаа битүүхэндээ хөнгөн атаархал төржээ.
Яагаад ч юм төдийгөөс өдий хүртэл бүтээж, босгосоор өнөөдрийн хэмжээнд хүрсэн тэдний нөхөрлөлийн мөчлөг нь бусдаас тэс ондоо, магадгүй хамгийн үнэ цэнэтэй санагддаг болохоор тэр байх.