Х.Кобаяши: Монгол Улс эх орны маань дараа орохуйц чухал улс болжээ

Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж тогтмолжиж, олон чухал түүхэн үйл явдал болсон.

Улаанбаатар, Стокхолм хотын хамтарсан арга хэмжээг зохион байгуулна

Монголын Улсын нийт хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын хувьд нийтийн тээврийн асуудал, замын түгжрэл, агаар, орчны бохирдол гэх мэт олон сорилт тулгардаг учраас хотын соёлын өнө эртний түүхтэй Стокхолм хоттой харилцаа, хамтын ажиллагааг бүхий л шатанд хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуулийн төслүүдийг энэ сарын 13-нд нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дурдаад, ялын бодлогыг, нэгдүгээрт, авилга, албан тушаалын гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн этгээдийг хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй, хоёрдугаарт, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа, ялангуяа бэлгийн эсрэг үйлдэгдэж байгаа хэрэгт ял, шийтгэлийн бодлогыг чангалж, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй буюу зарим тохиолдолд 30 хүртэл жилийн хугацаагаар тооцох, гуравдугаарт, энэ төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй, дөрөвдүгээрт, бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ 20 жил хорих байгааг 25 жил болгож нэмэгдүүлэн чангатгах асуудлыг оруулна.

Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны дарга П.Анужин хүүхэд хамгааллын бодлогын талаарх гишүүдийн асуултад бүрэн дүүрэн мэдээлэл өгөх, оновчтой хариулахад салбарын яамны удирдлага, холбогдох байгууллагын албан тушаалтнуудад онцгойлон анхаарууллаа.