Архангай аймагт дурангаар бөөр авах мэс заслыг анх удаа амжилттай хийжээ

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт дурангаар бөөр авах мэс заслыг амжилттай хийжээ. Тодруулбал, энэ сарын 17-нд ЕМА дор дурангаар өвчтөний зүүн бөөрийг авах мэс ажилбарыг хийсэн байна. Зүүн бөөрөө авахуулсан өвчтөн 61 настай А.Д нь зүүн бөөрний хорт хавдар гэсэн оноштой байжээ. Тус мэс заслыг орон нутагт анх удаа хийж байгаа нь энэ бөгөөд өвчтөн урьдчилан сэргийлэх багцын үзлэгээр анх удаа оношлогдон ийнхүү мэс засалд орсон байна.

Зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүн амиа алджээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд өчигдөр 15.25 цагт зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүн нас барж, дөрвөн хүн хүнд гэмтсэн байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Латио” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын чиглэлд дөрвөн зорчигчтой зорчиж явсан “Ланд крузер-200” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Төв аймгийн Баянцогт суманд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Төв аймгийн Баянцогт сумын Даргиат багийн “Өлийн хөтөл” гэдэг газарт өчигдөр орой 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т байрлах тус газарт долоодугаар сарын 18-ны 23:47 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 00:00 мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу Төв аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцогт сумын Засаг даргын орлогч Н.Мөнхбаяр, Баянхангай сумын Засаг дарга Б.Отгон-Эрдэнэ, Аргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Нямсүрэн нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Ш.Анхмаа: Энэ онд 73 цэцэрлэг, 30 сургуулийн барилга шинээр ашиглалтад орно

2016-2020 оны Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн боловсролын салбарт бүтээн байгуулалтын 182 төсөл хэрэгжиж байна. Үүнээс энэ онд 73 цэцэрлэг, 30 сургуулийн барилга шинээр ашиглалтад орно. Өнөөдрийн тухайд Чингэлтэй дүүргийн хэмжээнд боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцаж, зарим асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Компаниудын барилгын гүйцэтгэл харилцан адилгүй байна. Барилгын ажлын явц 50-70 хувьтай байна” хэмээв.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ ДАШТ-д өрсөлдөж байна

Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 80 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ нар оролцож байгаа юм.

Нийслэл дэх хөшөөнүүдийг засварлаж эхэлжээ

Цэрэндоржийн гудамжинд байрлах хөшөө баримлууд, “Хэлмэгдэгсэдийн хөшөө”, Сүхбаатарын талбайн хөшөө орчмын засварын ажлуудыг хийж байна.

Наадмын өдрүүдэд 9434 түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн байна

Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ тухай мэдээллээ нэгтгэж, өнөөдөр танилцууллаа. Эдгээр өдрүүдэд нийт 1179 эх амаржсан байна. Үүнээс 642 хүү, 553 охин мэндэлсэн. Эхийн амь нас эрүүл мэндэд ноцтой хүндрэл учирсан дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжид нийт 19149 насанд хүрэгч, 9754 хүүхэд ханджээ. Түргэн тусламжийн үйлчилгээг 9434 тохиолдолд үзүүлсэн байна.

10, 12 настай хөвгүүд айлын цоожийг эвдэн, хулгай хийжээ

Сонгино хайрхан дүүргийн I хороонд амьдардаг 27 настай эмэгтэй Т-гийн гэрийн цоожийг хулгайч эвдэн орж, эд зүйлс алдагдсан хэргийн мөрөөр хөөхаөд насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Тодруулбал, 12 болон 10 настай эрэгтэнй хүүхдүүд бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн байхыг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ хаана юу хийж байгаад хараа хяналтаа сайн тавьж ямар хүнтэй найзалж, нөхөрлөж байгааг анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

"Хөхүүрийн айраг наадам" гурав дахь жилдээ боллоо

Энэхүү наадам нь хөхүүрийн шилдэг айргыг шалгаруулж ардын уламжлалт ёс, зан үйлийг сэргээх, Үндэсний уламжлалт баяр наадмыг ёслол төгөлдөр, өргөн дэлгэр болгох, ард түмэнд соёлын өв, уламжлалт мэдлэг арга ухааныг дэлгэрүүлэх, хөхүүрт айраг исгэж хэрэглэдэг уламжлалт арга, ёсыг сэргээн хөгжүүлэх ач холбогдолтой билээ.

3877 ширхэг сэтгэцэд нөлөөлдөг эмийг хуурамч жороор олгожээ

3877 ширхэг сэтгэц нөлөөт эмийг хүчингүй, хуурамч жороор олгосон 7 аж ахуйн нэгж, 17 иргэнд нийт 11.650.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Иймд эмийн сангийн жор баригч, эм зүйчид хүчингүй, хуурамч жороор үйлчлэхгүй байх, иргэд хүчингүй, хуурамч жор хүлээн авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.