1991 халдварын тохиодол бүртгэгдлээ

ЭМЯ-наас "Ковид 19" цар тахлын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар танилцууллаа.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1991 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 1043 нь нийслэлд, 945 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин хоногт 6848 хүн эдгэрчээ.

Мөн хоногт 60-аас  дээш насны 19 хүн нас барж нийт нас баралтын тоо 1152 болж байна. Нас барсан иргэдийн 10 нь эмэгтэй, 9 нь эрэгтэй байсан бөгөөд 18 архаг хууч өвчин "Ковид 19" халдвартай хавсарсан байжээ. Харин нэг иргэн "Ковид 19"-ийн шалтгаанаар нас барсан байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эмнэлэгт 21501 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 65419 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Хөнгөн 11924, хүндэвтэр 7026, хүнд 2167, маш хүнд 384 хүн байна.

Одоогийн байдлаар эмнэлэгт 4054 хүүхэд, 1485 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 65.4 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагджээ.