Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөтэй 2027 оны нийслэлийн төсвийн төслийг уялдуулан боловсруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөтэй 2027 оны нийслэлийн төсвийн төслийг уялдуулан боловсруулах,
  2. Авто зам, дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, хашлага, хайсны стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, байгууллага хоорондын ажлын уялдааг хангах,
  3. Дүүжин замын тээврийн төслийн ажлыг эрчимжүүлэх,
  4. Автотээврийн шалган бүртгэх товчоодын зураг, төслийг аравдугаар сарын 20-ны өдрийн дотор дуусгаж, ажлын явцыг танилцуулах,
  5. Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа авто замын тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
  6. Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг хангах, давс, бодисын нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.