Б.Уянга: Энэ бол маш харамсалтай зүйл
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Уянга "Рио Тинто компани 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд дурдагдсан учраас Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд тус гэрээнд хамрагдана гэж үзэж байгаа юм байна. Тэгээд Улсын Их Хурлаар оруулахгүй байх байр сууриа илэрхийлсэн боловч манай Засгийн газар Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоосноор энэ асуудлыг парламентаар хэлэлцүүлэхээр болсон байна. Тэр үед асуудлыг тодорхой ярилцах боломж бүрдэнэ гэж бодож байна. Нэг зүйлийг хэрэг болгож хэлэхэд, олон улсын арбитр дээр очиж, шийдэрлэгдэж байгаа манай улстай холбоотой бүхий л хэргүүд уул уурхайн төслүүдтэй холбоотой байгаа юм. Энэ бол маш харамсалтай зүйл. Тэгэхээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, Ашигт малтмалын тухай хуулиа яаж сайжруулах шаардлагатай вэ гэдэг дээр салбарын яам идэвхтэй ажиллана байх гэж найдаж байна" гэсэн байна.



