Лиф-Эрик Ийсли: Төрийн институцийн туйлшрал нь Үндсэн хуулийн хямрал үүсгэж болзошгүй

Ива Эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлал сургуулийн Олон улсын аюулгүй байдлын болон улс төр, эдийн засгийн ухааны профессор Лиф-Эрик Ийсли илтгэл тавьсан.

Тэрбээр илтгэлдээ, аль ч улс оронд улс төрийн талцал нь тогтвортой хөгжил, ардчиллын сорилтыг бий болгож байгааг тодотгоод улс төрийн туйлшрал ардчилалд ноцтой байдал учруулдаг тул цаашдаа ардчилал болон иргэний оролцоонд заналхийлж буй улс төрийн туйлшралын олон хэлбэрийг харьцуулан судлах ажлыг улам бүр үргэлжлүүлэх шаардлагатай гэж байлаа. Тодруулбал, төрийн институцийн туйлшрал нь Үндсэн хуулийн хямрал үүсгэж болзошгүй байдаг бол хувь хүнд төвлөрсөн туйлшрал нь хууль тогтоомжийг улс төрийн засаг болгон ашиглах үзэгдлийг бий болгох, цахим орчны туйлшрал нь худал мэдээлэл, үзэн ядалтыг түгээх үйл явцыг эрчимжүүлдэг гэдгийг илтгэгч таницлуулгадаа дурдсан. Гэхдээ туйлшралын түвшин ижил байсан ч улс орнуудын институцийн тогтолцооноос хамааран үр дагавар нь эрс ялгаатай байдаг гэв.

Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр ардчиллын төлөө хиймэл оюун ухааны хэрэглээг хурдан хугацаанд, шилдэг туршлага, зарчмуудад тулгуурлан зохицуулах шаардлагатай байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн 17 зорилгын үзэл санаатай нийцсэн байх ёстой тул Олон улсын байгууллагууд, Засгийн газрууд, их дээд сургуулиуд, төрийн  болон төрийн бус байгууллагууд, хувийн технологийн компаниуд хамтран ажиллах шаардлагатай байгааг тодотгосон.