Гэр, байшингийн дулаалгын талаар арга зүйн зөвлөгөө өгөв
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон "Жэрэс” олон улсын ТББ хамтран гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг хийж гүйцэтгэх албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалт өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ныг хүртэл зохион байгуулах юм. Сургалтад 5 дүүргийн 500 орчим албан хаагч хамрагдах юм. Өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн хороо, хэсгийн ахлагч нараас бүрдсэн 200 алба хаагчдыг уг сургалтад хамрууллаа. Эдгээр албан хаагчид агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт үе шаттай шилжүүлэх ажилд шаардлагатай судалгааг гаргах юм.



