А.Баяр: Замын засвар, зам хаасан талаарх мэдээллийг мессежээр илгээж, google map-д тогтмол оруулах хэрэгтэй

НИТХ-ын дарга А.Баяр авто замын дунд болон богино хугацааны түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Их тойруугийн авто зам буюу Өлзий төвөөс 100-н айлын уулзварын зам засварын ажилтай танилцлаа. Иргэдэд хүндрэл учруулахгүй үүднээс уг замыг бүрэн хаагаагүй.

Эсрэг усргалуудыг ээлжлэн хааж замын ажлыг гүйцэтгэж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газраас онцлов. Энэ жилийн тухайд их тойруугийн зам бүхэлдээ шинэчлэгдэн засварт орж байна. Мөн Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө ус зайлуулах нэгдсэн шугам сүлжээтэй. Чингисийн өргөн чөлөөнөөс урагшаа тэмээтэй хөшөөб олон Зайсангийн зам усны шугам сүлжээгүй байсныг энэ жил шинээр шугам сүлжээний угсралт хийж байгаа талаар холбогдох албаныхан хэллээ.

НИТХ-ын дарга А.Баяр иргэд зам засвар болон зам хаасан тухай мэдээгүйгээс болж түгжрэл, бухимдал үүсэж байна. Иймээс замын мэдээллийг хүртээмжтэй олон төрлөөр өгөх ёстой гэлээ. Тухайлбал google map, радио, нэгдсэн нэг сайт, цахим хуудас, гар утсанд мессеж очих зэргээр мэдээллийг тогтмол өгөхийг холбогдох газруудад санууллаа.