Н.Учрал: Төрийн байгууллагаас олгодог баримт бичгийг цөөлж, цэгцлэнэ
“Хүүхэд бүрд цахим төхөөрөмж” хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Боловсролын сайд П.Наранбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масару болон ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Мияги Кэнсүкэ тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.
Монгол, Японы боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд талууд “Инженер, технологийн дээд боловсрол-2” төсөл, боловсролын донор байгууллагуудын “Олон нийтийн бүлэг”-ийн уулзалт, “Хүүхэд бүрд цахим төхөөрөмж” зорилтын хүрээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Боловсролын сайд П.Наранбаяр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн 2-р шат Монгол Улсын ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичигт тусаж, батлагдсаныг онцолж, ЖАЙКА-гаас санал болгож буй хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг харилцан үр ашигтайгаар зөвшилцөхөд хамтран ажиллах талаар онцоллоо.
Мөн боловсролын салбар дахь олон улсын төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах зорилготой “Олон нийтийн бүлэг”-ийн уулзалтыг “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд илүү өргөн бүрэлдэхүүнтэй, сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдтэйгээр зохион байгуулах саналыг дэвшүүлэв.