Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд дараах байруудад зохион байгуулж байна. Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих юм.
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр -96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр -14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр -Гуравдугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр -83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр -Тавдугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр -34 дугаар сургууль дээр зохион байгуулж байна.
