Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ
Хеликобактерийн өвчлөлийг бууруулах санал гаргав
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих чиглэлээр санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тогтоол гаргав. Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Боловсролын, Эрүүл мэндийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг Байнгын хорооны энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар сонсож, хэлэлцсэн юм.
Тогтоолд хүүхдийн хеликобактерийн өвчлөлийг бууруулах, эрүүл, зөв хооллох дадал, зуршлыг дээшлүүлэхтэй холбоотой агуулгыг нэмж тусгах саналыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, О.Саранчулуун нар гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа нар сургуулийн гал тогоог сайжруулах, хүнсний хангамж, нийлүүлэлт эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага байгааг ажлын хэсэгт зөвлөлөө. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүдээс саналыг тусгаж батлахаар тогтов.