Урлаачдыг нэгэн дээвэр дор нэгтгэсэн Г.Ууганцэцэг

Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Г.Ууганцэцэгийг урьсан юм. Тэрбээр эмэгтэй хүний эрхэмсэг гоог илтгэсэн гоёл чимэглэл урладаг урлаачдын тод төлөөлөл. Ийн тодотгосны учир нь  78 мянган бүсгүйг нэгэн дээвэр дор нэгтгэсэн “Women Craft Center”  группийн эзэгтэй. Нэг үгээр онлайн оффисоор дамжуулж олон хүнд гар урлалын бүтээлийг суртачлан таниулж, мэдлэг мэдээлэл олгох зарчмаар сургалт хүртэл зохион байгуулдаг. Гар урлалыг бусдад түгээн дэлгэрүүлж таниулах хүсэлдээ хөтлөгдөж яваа бүсгүй “Uuganaa Handmade” пэйж хуудсаараа гоёл чимэглэлийн захиалга авдаг байна. Нягтлан бодогч мэргэжилтэй ч гоёл чимэглэл урлах ажлаа хоббигоо болгон хөгжүүлж яваа бүсгүйн ажил амьдралын замналаар аялсан юм.


Г.Ууганцэцэг 2013 онд ээж хэмээх эрхэм алдрыг хүртэж, энхрий үрээ өлгийдөж авчээ. Хүүгээ асарч хэсэгхэн хугацаанд гэртээ байхдаа гар урлал хэмээх гайхамшигт бүтээлд дурлажээ. “ Ээж маань оёдолчин. Аав ч мөн адил гарын ур дүүтэй. Ажилсаг бүтээл ч хүмүүсийн үр хүүхэд болж өсч хүмүүжсэн болохоор багадаа хүүхэлдэйндээ хувцас оёно. Өөрийнхөө хувцсыг эвдээд өөрчилж өмсдөг байсан. Ер нь бол зүгээр суудаггүй. Янз бүрийн л юм хийдэг хүүхэд байсан гэж эмээ ээж хоёр маань одоо ч ярьдаг.” гэлээ.

Хүүгээ унтуулчихаад өөрийгөө хөгжүүлэх зорилгоор цаасан хуймал буюу Quiling art урлалыг сонирхож, интернэтээс эрэл хайгуул хийж, тэвэн зүүний арыг сэтэлж, А4 хэмжээтэй өнгийн цаасыг 0,5 мм хэмжээтэй нэг бүрчлэн зүсэж байгаад цаасан хуймалаа хийж сурчээ. Оролдлого сайт оройд нь гэгчээр түүний хийсэн бүтээл хэн хүний харцыг булаахаар сайхан болсон гэдэг.

No description available.

Хорвоо ертөнцөд гэрэл нэмж ирсэн хонгорхон хүүгийнхээ хөл гарынх нь хэвийг цаасан дээр авч, хуймалаараа цэцэг, навч, машин хээ хуар хийж гоёж чимэглэж жаазалсан нь Г.Ууганцэцэгийн анхны бүтээл. Хүүдээ зориулж хийсэн бүтээлээ фэйсбүүк хуудаснаа тавихад хүн бүхэн магтаалын үгийг харамгүй хайрлажээ. Тэр ч бүү хэл хүмүүс захиалга өгье хэмээн зурвас илгээсэн гэнэ.

“Хамаатан, найзуудынхаа хүүхдүүдэд бэлэг болгон хийж өгөхөөс гадна боломжийн үнэлгээгээр захиалга авч эхэлсэн. 2014 онд “Бяцхан үрстэй хэн бүхэнд” гэсэн нэртэй пэйж хуудас нээж, цаасан хуймлаараа хүүхдийн хөл гарны хэвний захиалгаар хийдэг болсон. Цаасан хуймал маш нарийн ажиллагаа шаарддаг. Тэр жижиг цааснуудыг нэг бүрчлэн эрчлэж том бүтээл босгодог. Хүүгээ унтуулчихаад ихэвчлэн шөнө хийнэ. Цаасан хуймлаар гурван жил тасралтгүй урлаж захиалгууд гаргаж олон бяцхан охид хөвгүүдийн баярын бэлгийг хийдэг байлаа. Бүтээлүүдээ улам дэлгэрүүлж хайртай хосуудын баярын бэлэг, сэтгэлийн мэндчилгээ гээд олон зүйл захиалгаар хийж өгсөн байдаг” гэв.

No description available.

Тэрбээр өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй  2015 оноос танхимын сургалтыг зохион байгуулж өрөөл бусдад гар урлалын хичээлийг зааж эхэлжээ. Ээжүүдийг өөрсдийнхөө гараар бяцхан хүүхдийнхээ нандин бэлгийг хийхэд тусалж цаасан хуймлаараа Улаанбаатар Дархан, Эрдэнэт хотод хэд хэдэн удаа сургалт хийж олон хүнд цаасан хуймалын урлалыг түгээн дэлгэрүүлсэн аж.

Хийх тусам арга барилаа олно гэгчээр Г.Ууганцэцэг үргэлж шинийг санаачилж, өөр төрлийн урлалуудыг ч сонирхож эхэлсэн байна. Энэ үедээ фэйсбүүк хуудаснаа  “Гар урлал бие биедээ зааж өгье” гэсэн нэртэй группийг нээжээ. “Одоогоос зургаан жилийн өмнө группээ нээсэн. Сонирхол нэгтэй олон бүсгүйг нэгтгэж, гар доорх материалаар өөртөө хэрэгтэй зүйлсээ хийж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлсэн гэж боддог.Гар урлал гэдэг маш их цаг хугацаа, сууж сурах тэвчээр, бүтээлээ хийх ур ухаан, санаагаа олох эрэл хайгуул гээд урлаачаас олон зүйлийг шаардана.

No description available.

Энэ бүхний үр дүнд хүнд хүрэх бүтээл төрдөг тул гар урлалын үнэ цэнийг бүгд хүндэтгэдэг үнэлж чаддаг байгаасаа гэж хүсэн 2021.01.07-нд группынхээ нэрийг “Women Craft Center” болгон өөрчилсөн байгаа. Нэр өөрчлөгдөхөд гишүүд маань  олон шүүмж, талархал, санаа хэлж байсан гол шалтгаан нь хуучин нэр маань гар урлал бие биедээ зааж өгье гэдэг байсан. Тийм болохоор хүмүүс бие биенээсээ ямар ч үнэ төлбөргүй зааж өгөхийг их шаардана.  Энэ нь гар урлалын үнэ цэнийг унагаах тухайн урлалыг сурсан хийж байгаа хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байх сөрөг хандлагууд ажиглагдсан. Тиймээс бид ярилцаж байгаад нэрээ солих шийдвэрийг гаргасан юм. Энэ нь цааш цаашдаа монголд гар урлалыг үнэлж сурах, монгол брэндүүд нэмэгдэх дэлхийн зах зээлд, дэлхийн олон мянган урлаачидтай хөл нийлүүлэн сэтгэж санаа бодлоо хуваалцах өөрсдийн хийсэн бүтээлүүдээ гадны урлаачдад таниулах гээд олон талын ашигтай гэж би хувьдаа боддог” гэв.

Хийж бүтээх хүслээр хөглөгдсөн Г.Ууганцэцэгтэй гар урлал хийж хэрэгжүүлсэн бүтээлч ажлынх нь талаар хөөрөлдлөө.

No description available.

-Таны хувьд цаасан урлал, гоёл чимэглэл, даалин оёх зэрэг олон төрлийн бүтээл хийж байна. Ажиллагаа хэр шаарддаг вэ?

-Декупаж сурсаныхаа дараа уран хайчилбар, сурагч байхдаа сурч байсан даалингаа улам сайжруулж оёж байна. Гоёл чимэглэл нэг хийгээд эхлэхлээр бие биенээсээ улбаатай дараа дараагийн сурах зүйлс гар ирээд л байдаг юм байна лээ. Бисер урлал, могой зүйлт, төмөр сатуркан гоёл, туузан урлал гээд арав орчим төрлийн бүтээл хийж үзсэн байна. 2016 оны сүүлээс “Uuganaa Handmade” пэйж хуудсаараа дамжуулж, захиалгаар гоёл  урлаж өгдөг болсон. Гар урлал нь чимхлүүр, дитель ажиллагаа их шаарддаг. Эзэнгүй захиалга бараг хийж үзээгүй ээ. Ихэвчлэн захиалагчдаа зориулж сэтгэлээ шингээж урлаж өгдөг. Хүнээс захиалга авч бүтээл хийдэг гэдэг маш том хариуцлага шүү дээ. Би бүтээлүүдээ хэзээ ч мөнгө гэж харж байгаагүй ээ. Өөрөө хийж чадахааргүй зүйл байвал чадахгүй юм байнаа гээд мундаг урлаачдыг санал болгодог. Мөнгөнд нь болж чаднаа гэж хүнээс захиалга аваад сэтгэлд нь хүргэж чадахгүй байна гэдэг урлаач хүний хувьд зохисгүй үйлдэл байх. Тухайн гоёлоо хийгээд өгөхөд авч байгаа хүний маань баярласан сэтгэгдэл талархал өөрөө надад маш их урам, цаашаа улам илүү хөгжих эрч хүчийг өгдөг. Би Өөртөө зориулж цор ганц бүтээл хийх их дуртай. Бүтээлээ хийгээд сууж байхад өөр юуны ч тухай бодохгүй зөвхөн хийж байгаа зүйлээ нүдэндээ харж тархиндаа төсөөлнө ингээд бодохоор гар урлал бас нэгэн бясгалал байх.

No description available.

 -Өөрөө загвараа зохиож хийхүү. Уран сэтгэмж, ур дүй шаарддаг ажил шиг санагддаг. Хүний тэвчээрийг давхар шалгадаг санагддаг?

Гар урлал гэдэг өөрөө маш том ойлголт маш олон төрлийг хамарч байгаа юм. Бид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоног бүр гар урлалыг төрлөөр нь ангилж, танилцуулж бүсгүйчүүддээ хүргэсэн. Одоо ч үргэлжлэж байгаа. Сүүлийн нэг жилийн хувьд “Ковид-19” цар тахал гарч  бид гэр гэртээ их цагийг өнгөрөөх болсон. Яг энэ үед хүмүүс цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүссэн. Үүнтэй зэрэгцээд бид өөрсдийн чаддаг мэддэг зүйлсээрээ бусдад туслахыг хүсэж онлайн сургалтыг хийж эхэлсэн. Жилийн өмнө Чимгээтэй хоёулаа есөн төрлийн хичээлээр эхлэж байсан сургалт маань одоо зургаан багштай 16  төрлийн сургалт болтлоо хөгжиж, тогтмол явагдаж үр дүнгээ өгч байна. Би өөрөө бусдад юмыг чинь сэтгэлээсээ тайлбарлаж сураасай гэж хүсэж заадаг. Тийм болохоор өөрсдийн мэддэг чаддаг зүйлдээ эзэн болсон мундаг багш нарыг сонгон группынхээ модераторуудаар ажиллуулж, сургалтууд дээр нь хамтран ажиллаж байна.

No description available.

-Одоогоор хичнээн төрлийн бүтээл урлаж байна?

-Бага хүү минь ээждээ ажил төрөл, ашиг орлого, цалин гээд бүх зүйлийг дагуулж ирсэн. Хүүгээ гаргасныхаа дараа  гар урлалаараа багахан орлогыг өөртөө бий болгож чадсан. Мөн хажуугаар нь цагт баригддаггүй ажил хийж амждаг байсан. Яг одоогоор нийт хэдэн төрлийн хичнээн бүтээл гаргасан бэ гэдгээ бодож байгаагүй юм байна. Харин танхим болон онлайн сургалтаараа 1000 дөхсөн ээжүүдэд өөрийн мэддэг чаддагаа заан сургаж орлоготой хийх ажилтай болгосон доо.

 -Аливаа ажлыг хийхэд алдаа оноо хамт дэнслэгдэнэ. Шүүмжлүүлж байсан тохиолдол бий юу?

-Өдийг хүртэл хийсэн захиалга явуулсан сургалт дээрээ гомдол сонсоогүй гэвэл бас хэлсдэх байх. Гэхдээ би өөрөө ер нь эерэг байхыг чинь сэтгэлээсээ хичээдэг хүн болохоор аль болох бүх зүйлд сэтгэлээ зориулдаг. Манай групп мөн тийм л байдаг бие биенээ урмаар тэтгэн дэмжиж магтаж дараа дараагийн бүтээлээ хийх урам зоргийг нь өгч байдаг юм.

- Гар урлал хийх нь стресс ядаргааг тайлж эерэг бүхнийг зохицлоодог гэсэн?

-Гар урлал бол дахин давтагдашгүй цор ганц бүтээл хийж болох хүний оюын санаа сэтгэлийн гүнээсээ хийх тийм л гайхалтай урлал урлаг. Гар урлал бол хайр юм гэж би хэлэх дуртай бас хүний хамгийн хэрэгтэй зүйл бол мэдлэг чадвар сурсан зүйлс нь юм тэр өөртөө авч явж болох хамгийн жин багатай эрдэнэ юм насан туршдаа таньтай хамт байх болно гэж хэлмээр байна.

No description available.

 

No description available.

 

No description available.

No description available.

No description available.

 

No description available.

No description available.

 

No description available.

No description available.

No description available.No description available.

No description available.No description available.No description available.

No description available.No description available.