Модны хоёроос уруудах авто замын хөдөлгөөнийг түр хаалаа

Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаагийн гудамж, Модны хоёроос уруудах авто замын  хөдөлгөөнийг түр хугацаанд хаана. Суваг, дулааны шугам угсрах ажил 2021 оны долдугаар сарын 26-ны 23:00 цагаас долдугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хийгдэх тул тухайн автозамын хөдөлгөөнийг энэ хугацаанд хаах юм.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

No photo description available.