Архангайн сумдад хачгаар дамжих халдварын тандалт хийв

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв энэ  сарын 18-21-ны өдрүүдэд  хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээг Архангай аймгийн Эрдэнэбулган, Ихтамир сумын нутагт хийлсэн байна. Тус сумдын нутаг дэвсгэрт хачиг тархах боломжтой биоптопыг сонгон 17 цэгт газрыг хамруулан газрын гадаргуу болон бог, бод малаас Der.nuttalli зүйлийн хачиг дээжилсэн аж. Голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн хүн амаас хачгаар дамжих халдварын асуумж судалгааг авч, судалгаан дээр үндэслэн хачигт хазуулсан өгүүлэмжтэй 20 хүнээс цус авч ийлдсийг ялгаж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лаборатит шинжлүүлэхээр хүргүүллээ. Мөн голомот нутгийн ард иргэдэд хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж, зурагт хуудас тараан сурталчилгаа хийжээ.