“Дорноговь шигшмэл хурд-2019” хурдан морины уралдаан болно

“Дорноговь шигшмэл хурд-2019” хаврын бүсийн хурдан морины уралдаан тавдугаар сарын 05-нд Сайншанд суманд болно. Хурдан морины өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хурдан морь уяж сойх үйлсэд өөрийн оюун ухаан, хүч хөрөнгөө зориулж байгаа уяачдын арга туршлагыг солилцуулах гэнэ. Түүнчлэн уяачдын алдар хүнд, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой уралдааныг хаалттай зохион байгуулах аж.  Тус уралдаанд Дорноговь аймгийн харьяат уяачдын цэвэр монгол цусны адуу уралдах болно гэдгийг зохион байгуулагчид хэлсэн байна.  Их нас 18 км, соёолон 16 км, хязаалан 14 км-ээс уралдана. Бүртгэлийг сумдын ЗДТГ-т болон сумын Морин спортын уяачдын холбоогоор дамжуулан бүртгэнэ.