Мэргэжлийн дизайнерын мэдрэмжээр бүтдэг "GUN" брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ С.Гантуулыг урьсан юм. Тэрбээр 2007 онд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн дизайны сургуулийг төгсөөд савхины “Дизайнер клуб”-т мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ. Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг “Дархан Минж”, “Мон Үйл” компанид ажиллаж мэдлэг чадвараа ахиулахын зэрэгцээ туршлага хуримтлуулсан нь энэ.  Ханьтайгаа  савхины үйлдвэрт танилцаж, хамт ажиллаж, амьдралаа эхлүүлсэн тэд өдгөө гурван хүүхдийн аав ээж. Төрөөд удалгүй ажилдаа ордог С.Гантуул 2013 онд хувцас загварын салбарын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл”-д өдөр тутмын арьс ширэн эдлэлийн төрөлд амжилттай оролцож, шилдэг дизайнер болжээ. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын шуурганд олон үйлдвэрлэл үүд хаалга барьсны нэг нь түүний ажиллаж байсан газар. Цалингаа хүлээж, хүний дор ажиллах уу? эсвэл мэргэжлийн ур чадвараа ашиглан хүссэн загвараа гаргаж, хэрэглэгчдэд хүргэх үү? гэдэг сонголттой ийн нүүр тулав.

Амьдралынхаа 14 жилийг арьсан эдлэлд зарцуулсан бүсгүй өөрийн нэрийн “GUN” брэндийг өнгөрсөн онд үүсгэн байгуулж, үндэсний үйлдвэрлэлийн тоог нэгээр нэмж, өрх тусгаарлах шийдвэр гаргажээ. Зориглож эхлүүлсэн ажлаа зогсолтгүй үргэлжлүүлэхэд хөрөнгө санхүүгийн асуудал тулгарна. Хань нь олон жилийн туршлагатай. Арьсан бүтээгдэхүүний эсгүүрээс эцсийн шат дамжлага хүртэлх процессыг нэгбүрчлэн хийдэг чадварлаг нэгэн. Тэдэнд ур чадвар, урлах авьяас хийж бүтээх их хүсэл байгаагаас тоног төхөөрөмж, түүхий эд материал, үйлдвэрлэлийн байр байсангүй.

No description available.Эхний ээлжид ах, эгч, найз нөхдөдөө арьсан эдлэлийн брэндтэй болохыг хүсч буйгаа дуулгалаа. Олон жил үйлдвэрийн тулах багана байж ирсэн дүүгээ дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр брэндийнхээ шавыг амжилттай тавьсан байна. Үнэ боломжийн зориулалтын оёдлын машины судалгаа хийж, урд хөрш рүү захиалав.  “Арилдий” арьс ширний үйлдвэрийн найз нь хүссэн өнгөөр арьс бэлтгэн өгч дэмжинэ гэдгээ илэрхийлснээр ажлынхаа гарааг эхэлжээ. ”GUN” брэнд мэндлэхэд маш олон хүн тусалсан гэсэн үг. “Найз маань чиний хүссэн өнгө, технологиор арьс гаргаж өгье гэсэн. Хоёр эгч өөрсдийн хэмжээнд чадлаараа тусалж, зээл өглөө. Нягтлан бодогч мэргэжилтэй учраас гарч болох эрсдэл алдаа оноог минь хэлж, сайн зөвлөсөн. “Чи чадна, туршлагатай. Хийсэн бүтээлийг чинь мэднэ. Хамгийн гол нь зөв эхлэ” гэж захиж байлаа. Найз маань монгол арьсны технологийг дэлхийд гаргах зорилготой. Арьс бэлдэж өгөхөөс гадна хэрэглэгдэх тоног төхөөрөмж хүртэл авч өгсөн. Аав, ээж хүүхдүүддээ ар гэртээ санаа зоволтгүй ажлаа л сайн хий гэсэн” гэлээ.

Олон хүний дэмжлэг, урмаар тэтгэгдэж, урлангаа тохижуулав. Бодол нь биеллээ олж, хийц загвар сайтай цэвэр арьсаар боломжийн үнэлгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Хэрэглэгдэх хөнгөн байдлыг бодож үхэр, хонь, ямааны арьсыг сонгож, ашигласан байна. 

Цүнхний коллекц гаргахдаа тархиндаа эхлээд төсөөлнө. Судалгааны ажлыг уйгагүй хийнэ. Нэгбүрчлэн деталчилж зурна. Хэлбэр хэмжээ, арьсны сонголт, тоноглол зэргийг бодолцож, эсгүүр гаргана. “Арилдий”-д очиж арьсныхаа захиалгыг өгч, цахилгаан, кноп, түгжээ зэрэг дагалдах тоноглолын эрэлд гарна. Их хотод байрлах бөс бараа, зах худалдааны төвүүдээр явна. Сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнээ аваад баярлаад буцах үе байдаг ч тоноглол олдохггүй хоосон хаалга мөргөх өдөр олон.  

цүнх болон давхар оёотой арьс гэх мэтийн зураг байж болно100 хувь гар ажиллагаа буюу шивүүрдэж оёсон цүнхнүүдийг “GUN” брэнд худалдаанд гаргадаг. Олон тоогоор үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ оёдлын машин ашиглана. “Шинэ загвар гаргахад хугацаа их шаардана. Оёдлын технологио гаргахын тулд олон дахин туршилт хийнэ. Технологио гаргачихсан байхад дараагийн загвараа гаргахад ямар нэгэн асуудал тулгардаггүй. Загвар, хийцээсээ хамаарч харилцан адилгүй хугацаанд бүтдэг. Нэг өдөр оёод гарах цүнх байхад хоёр, гурав хоног ч зарцуулах загвар бий” гэв.

Үхрийн ширэн цүнхийг үүрээд байнга хэрэглэхэд хүнд гэх нь бий. Тиймээс өдөр тутмын хэрэглээнд нийцэхүйц өнгөлөг, загварлаг бүтээгдэхүүн хийхийн тулд хонь, ямааны арьсыг сонгожээ. Монгол хонь, ямааны арьс эдэлгээ сайтай, хөнгөн, зөөлөн байдгийг учраас. “Үйлчлүүлэгчийн хүссэн загвараар цүнх, савхин хувцас, тэлээ, малгайг хийж өгнө.  Манай брэндийн үүргэвч гэхэд үүрээд явахад маш хөнгөн, биед сууж өгдгөөрөө давуу талтай. Чанар, эдэлгээтэй сайтай учраас арван жилийн хүүхдүүдэд хүртэл үүрүүлэх бүрэн боломжтой. Хийсэн цүнхээ би таван жил барьж байна. Одоогоор урагдсан зүйл алга.  Оёдол, технологийн дагуу хийж байна” гэв. 

“GUN” брэндийг үүсгэн байгуулагчийн үндсэн мэргэжил дизайнер учраас хэрэглэгчийн хүссэн бүхий л загварыг биеийн галбирт нь тохируулан урлаж өгөх бүрэн боломжтой. Одоогоор урландаа савхин куртка, дээл, хүрэм,  малгай, тэлээ, бүс, цүнх, паск, нэрийн хуудасны гэрийг өнгө загварын сонголттойгоор урлаж байна. Урланд борлуулж байгаа цүнх 50-100, хавар, намрын савхи 200-350 тэлээ 20-50 мянган төгрөгийн үнэлгээтэй. 

Зургийн тодорхойлолт алга байна.

Үнийн бодлогыг ийн баримталсан нь малынхаа ашиг шим болох арьсаар монгол хүний гараар бүтсэн бүтээгдэхүүнийг хүн бүхэн хэрэглээсэй гэж хүссэн гэдгээ С.Гантуул хэлж байлаа. Түүний ирээдүйн зорилго үйлдвэрлэлээ өргөжүүлж, ажилтан авах юм. Хүсэхэд хясах гэгчээр хөрөнгө санхүүгийн асуудал дахин тулгарна. ЖДҮ-ийн зээлд хамрагдахаар хүсэлт явуулсан ч тодорхой хариу ирдэггүй гэнэ. Зориглоод банкнаас бизнесийн зээл авах гэхээр буцаан төлөлт талын эрсдэлийг тооцоолж, дорвитой алхам хийгээгүй байна. “GUN” буюу их хотын нүүдэлчин брэнд ирээдүйд хийц чанар сайтай цэвэр арьсан бүтээлээрээ эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж, амьдарч байгаа иргэддээ хүргэхийг хүсдэг.

Арьсан эдлэлийн үйлдвэрт гэргийтэйгээ анх танилцсан Б.Мягмаржав 20 гаруй жилийн туршлагатай. Анх үйлдвэрийнхээ доод шатнаас ажлынхаа гарааг эхэлсэн ч захирлын туслах хүртлээ дэвшин ажиллажээ. Хийсэн ажилдаа хичээл зүтгэлтэй хандаж, хүний сэтгэлд нийцсэн бүтээл урлаж, С.Гантуулыг шинэ коллекцийнхоо загварыг зурж суухад, захиалагчийн цүнхийг оёдлын машинаар нямбай гэгч нь оёчихдог. Бүхий л шат дамжлагыг гүйцэтгэх ур чадвартай ханиа загварын мэдрэмж сайтайг тодотгож байсан юм. Нэгэн зүг рүү хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хамтдаа ажиллаж байгаа тэдний ажил амжилтад хүрч, хэрэглэгчдийн таашаалд нийцэх бүтээлээрээ шалгарна гэдэгт итгэлтэй байна. Цаг хугацаа урсахын хэрээр үнэлэгдэж, үнэ цэнэтэй ур чадвар... 

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/great.urban.nomads/photos/?ref=page_internal пэйж хуудсаар болон 99009422 утсаар холбогдоно уу.  Захиалгаар хийдэг тул бүтээгдэхүүн 5-7 хоногийн хугацаанд гардаг болно. 

 

No description available.

No description available.

Зургийн тодорхойлолт алга байна.No description available.

No description available.

No description available.No description available.

No description available.

No description available.No description available.

No description available.No description available.

No description available.No description available.No description available.No description available.No description available.

 

No description available.

давхар оёотой арьс гэх мэтийн зураг байж болно