Зургаан сарын 10-наас зуслангууд ажиллаж эхэлнэ

“Зуслангийн хөгжлийн хөтөлбөр”-ийг  боловсронгуй болгож, үйл ажиллагааг нэгдсэн аргачлалаар хангах зорилготой  “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад нийслэлийн ногоон бүсийн 20 зуслангийн удирдах ажилтан, бүлгийн багш нар нийт 70 хүн оролцсон юм.

Жилд дунджаар 20 мянган хүүхэд нийслэлийн ногоон бүсийн зусланд амардаг гэх судалгаа бий. Тэгвэл энэ жил 20 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Зуслангуудын нэгдүгээр ээлж зургаа дугаар сарын 10-ны өдрөөс  ажиллана.