Архины хамааралтай тэнэмэл иргэдийг албадан эмчилгээнд явуулна

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс орон гэргүй тэнэмэл иргэдийг архины албадан эмчилгээнд болон эмчийн үзлэгт хамруулж, Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагатай хамтран нийгэмшүүлэх ажлыг хийж байгаа аж. Урин дулааны улирал эхэлсэн энэ үед иргэдийн амарч явахад аюулгүй байдалд нь эрсдэл учруулахаас гадна олуулаа нийлж архидан согтууахыг таслан зогсоох зорилготой гэнэ.

Тус дүүрэгт Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, Шангри-Ла төв,Централ Таур зэрэг томоохон үзвэр, худалдаа үйлчилгээний газрууд, Цэрэндоржийнгудамж, Сүхбаатарын талбай зэрэг цэцэрлэгт хүрээлэнгүүд байрлах нийслэл хотын иргэдийн төвлөрсөн бүс бөгөөд дээрх гудамж, талбайд архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргасан иргэдийг шүүхийн шийдвэрээр баривчлуулах арга хэмжээг авах юм.

 

 

 .