Б.Болдсайхан: Билал, Дастан нар 100 хувь эдгээд гэртээ харихаар бэлдэж байна

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан "Хавсарсан хүндэрсэн зүрхний асуудалтай хоёр киргиз хүүхэд Билал, Дастан нар 100 хувь эдгээд гэртээ харихаар бэлдэж байна" хэмээн бичжээ. Хүүхдүүд Ням гарагт гэр рүүгээ буцах аж. Тэдний замын зардлыг "Хүннү Эйр" хариуцаж байгаа юм.

Б.Болдсайхан эмчийн хувьд хөгжиж буй орнуудын зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг Монголд авчран гадаад, дотоодын ивээн тэтгэгч нартай хамтран үнэгүй эмчилгээ хийхээр зорьж буйгаа мэдэгдсэн удаатай.