Уулчин бүсгүйн урладаг "GIIMEL"

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД"-ийг онцолдог цуврал нийтлэлдээ "GIIMEL" брэндийг үүсгэн байгуулагч Г.Батцэнгэлийг урьсан юм. МУБИС-ийг Байгалийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Боловсрол судлалын магистр. Ажлын гараагаа “Ес-Эрдэм” бүрэн дунд сургуулиас эхлүүлж, сургуульдаа найман жил багшилсан тэрбээр өдгөө Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.
Г.Батцэнгэлийн хоёр эмээ нь гарын уртай. Дээл, хувцас оёдог. Хүнд өссөн орчин чухал. Тиймдээ ч Г.Батцэнгэл юмханаар юм хийх арга ухаанд багаасаа суралцсан нь өнөөдөр үндсэн ажлынхаа хажуугаар үйл мэтгэх, өөрийн сонирхлыг цаг тутамд хөгжүүлэх сэдлийг өгсөн хэрэг. "Миний хувьд 8 настайдаа утас, зүүтэй танилцсан санагдаж байна. Аав маань ч хөдөлмөрч, бүтээлч хүн. Машин, техникийг засах, мод, төмрөөр тавилга хийх, юм оёх гээд бүх зүйлд авьяастай.

No description available.
Оюутан байхдаа анхны цүнхээ өөртөө зориулж оёжээ. Цагаан хиймэл арьс худалдан авч, жижиг хэмжээтэй, сувдан оосортой, сувдаар чимэглэсэн цүнх урлаж, зуны турш үүрсэн байна.  Их сургуулийн 3 дугаар курсэд байхдаа шинэ жилээр даашинз урлаж, оюутнуудад түрээслэсэн. Дүү нь мэргэжлийн Дизайнер учир мэддэг чаддагаа харамгүй зааж өгч, эсгэж оёхоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн бэлэн болгох бүхий л процессод зааж, зөвлөдөг байжээ.

Тэр үеэс хойш өнөөг хүртэл өөрийгөө хөгжүүлж, сонирхлоороо бүтээл урлаж, брэнд бүтээхээр зорьж явна. "Ажлыг хийх тусам арга барилаа олж, сайжирдаг. Анх монгол цамцны эсгүүр гаргах, эмжээр хийх зэргийг Нагац эгчээрээ /багш/ заалгаад, өөртөө монгол цамц оёсон. Дараа нь даашинз, дээл зэргийг заалгаж оёсон. Багш маань үйлдэл бүр дээр нарийн заавар, зөвлөгөө өгдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам суралцаж, тэр хэрээр олон төрлийн хувцас урлаж, захиалга авч эхэлсэн. Илүүдэл материалаа зөв зохистой ашиглахын тулд цүнх хийх санаа төрсөн. Хамбан материалаар жижигхэн загвартай цүнх оёж, шигтгээгээр чимэглээд гинжин оосор хийсэн нь өвөрмөц хэв маягийг илтгэсэн гэхэд болно. Гэхдээ тороор доторлосон учир биегүй. зөөлөн шинж чанартай. Анх удаа хийсэн учраас алдаа оноо байсан." гэв.

No description available.
Ажлынхаа эхлэлийг тавьж байсан 2018 оныг өнөөдөртэй харьцуулахад тэс өөр түвшинд иржээ. Торго, даавууны өөдсийг хаяна гэдэг нь байгаль дэлхийд ээлгүй. Тиймдээ ч үлдэгдэл материал болох торгоны үнэ цэнийг хадгалахаас гадна хүний хэрэгцээг хангасан цүнх оёхыг хүссэн хэрэг. Үндэсний хэв маягийг илтгэсэн "GIIMEL" брэндийн төрсөн түүх, цүнх хийх санаа нь энэ аж.

Зориулалтын материал дагалдах хэрэгслээр иж бүрэн "зэвсэглэж" өдөр ирэх тусам цүнхний хийц загвар сайжирчээ. Үндэсний хатгамал болох зүү ороох болон хонин холбоо оёдлоор монгол гэр болон хээ угалз, өөр төрлийн дүрсийг сийрүүлсэн нь хэрэглэгчдийн сэтгэлд ихэд нийцэв. Ховор, өвөрмөц хээтэй торгуудаар урласан нь нь илүү чамин, чанартайг илтгэнэ. Цүнхний төрлөө нэмж, үүргэвч, богцон хэлбэртэй өдөр тутамд барих энгийн загвар гаргахаас гадна торгон картны гэр гаргаж эхэлсэн байна.
Брэнд бүтээж, бизнес эхлүүлэхэд тоног төхөөрөмжөөс гадна хөрөнгө санхүүгийн асуудал тулгарна. Оёдлын машин авах гээд судалж байхад Дизайнер дүү нь ээжийнхээ авч өгч байсан хэрээс, шулуун оёдлын машин, уурын индүүгээ дэмжлэг болгож өгчээ. Хайч, утас зүү гэх мэт дагалдах хэрэгсэл, материалуудыг ээж нь авч өгч, материалын тавиурыг аав нь хийж өгч, гэр бүлийн гишүүдийн дэмжлэгтэйгээр ажлаа эхлүүлж байсан гэнэ.  
Г.Батцэнгэлийн хувьд цаг тутамд өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг нэгэн. Тиймдээ ч Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийн сургалтуудад хамрагдсан байна. Сургалтад хамт суралцаж байсан бүсгүй нь улаан хүрэн, торгон цүнх хийлгэх захиалга өгч анхны орлого болох 50 мянган төгрөгөө авч байснаа дурсав.

No description available.


"Захиалагч маань торгоны шинж чанар болон оёдол нямбай байгааг хараад сэтгэл хангалуун баяртай хүлээж авсан. Цүнх хийхэд ажиллагаатай. Ямар цүнх хийхээс шалтгаална. Эхний ээлжинд эсгүүр гаргана. Хэрвээ чимэглэлтэй хийхээр бол чимэглэлийг хийнэ. Цахилгаанаа оёно, оосорыг нь холбож оёх гээд ажлын шат дамжлага ар араасаа үргэлжилдэг. Гар урлалын бүтээгдэхүүн гадаадын орнуудад үнэлгээ сайтай. Харин манайд эсрэгээрээ. Үзэсгэлэн худалдаанд оролцоход ЖДҮ байж ямар үнэтэй юм гэдэг. Гэтэл торгоноос гадна жижиг дагалдах хэрэгсэл, тоноглол, хатуулга гээд олон материал, түүхий эд орно. Хэдэн цаг сууж, нэг цүнх бэлэн болдог. Нэмээд хатгамал хийхэд ажиллагаанаас гадна хугацаа их шаарддаг. Олон шат дамжлагаар бүтдэг гэдгийг ойлгодоггүй.Цүнхний үнэлгээ 30-70 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг" гэв. 

Цар тахал гарсан нь олон брэндийн үйл ажиллагааг доголдуулж, хаалгаа барихад хүргэжээ. "GIIMEL" брэндийн хувьд цагаан сараар борлуулалт хийх төлөвлөгөө гаргаж их хэмжээгээр цүнх үйлдвэрлэсэн нь алдагдал дагуулсан байна. Тухайлбал, “Гранд плаза”-д урлангаа ажиллуулж байхад орлогоосоо зарлага давж, түрээс, ажилчдын цалин гээд зардлын асуудлууд үүсжээ.

No description available.
Торгон цүнхийг өдөр тутамдаа хэрэглэхээс гадна үндэсний дээлтэй хослуулбал төгс зохицно.  Төрийн албан хаагч хэдий ч сонирхлоо хөгжүүлж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн хувцас, цүнх урладаг нь түүний хичээл зүтгэлийн илрэл юм. Амралт чөлөө цаг зөв боловсон өнгөрүүлэхийг эрхэмлэдэг тэрбээр спортоор хичээллэж, ууланд алхах, аялах сонирхолтой.  Өнгөрсөн зун Хүйтэний оргил, Малчин, Цэнгэл хайрханд Улаанбаатар аялагч клубын хамт олонтойгоо авиралт хийсэн. "Хүйтэний оргил /4374 м/ дээр гарахад үүлэн дээр байгаа мэт сайхан мэдрэмж төрсөн. Монголын хамгийн өндөр цэг бөгөөд уудам цэлгэр байгалийн үзэсгэлэн цогцолсон эх орноороо бахархах сэтгэгдэл төрсөн" гэв.
Ажлын бус цагаараа урландаа байдаг даа хэмээн хэлэх Г.Батцэнгэл ирээдүйд дэлхийд эх орноо сурталчилах бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн брэнд болох том зорилго тээжээ.

С.Ичинхорлоо

Та захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/GIIMELSILKBAG/ пэйж хуудсаар болон 9102 0604 утсаар холбогдоорой.

No description available.

 

No description available.

 

No description available.No description available.No description available.No description available.

No photo description available.No photo description available.No description available.No description available.