Б.Болор-Эрдэнэ: "е-Mongoliа"-г хариуцдаг админуудад бүгдэд нь хариуцлага тооцсон

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем "е-Mongoliа"-гийн фэйсбүүк хуудас халдлагад өртөж, нэр нь өөрчлөгдсөн асуудал гарсан.  Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ дараах тайлбарыг өгчээ.

Тэрбээр ""e-Mongoliа" системийн пэйжийг алдсан асуудал гарсан. Зөвхөн пэйж гэдгийг ойлгох хэрэгтэй. "е-Mongoliа" систем, иргэдтэй харилцдаг чаттай. Пэйждээ олон нийтэд хүргэх мэдээллээ тавьдаг. Манай маркетингийн ажилтан, иргэдтэй харилцах ажилтан зэрэг олон хүн админаар ажилладаг. Бүгдэд нь хариуцлага тооцсон. Энэ явдлыг маш том дохио, сануулга гэж хүлээж авсан. Хакер буюу зөвшөөрөлгүй нэвтрэлт болсноос хойш таван минутын дотор фэйсбүүктэй хамтран зогсоосон. Verified хуудасны нэрийг сард нэг удаа солихыг зөвшөөрдөг. Гэтэл тухайн хакердсан этгээдүүд пэйжийг нэрийг өөрчилсөн учраас солих гэж 1-2 хоногийн хугацаа алдсан асуудал байна” гэжээ.