Багын сонирхлоо брэнд болгосон Г.Бат-Өлзий

"МОНГОЛ БРЭНД" цувралын зочноор Г.Бат-Өлзийг урьсан юм. Уртай, уран мужааны удам, үр сад болж, аавынхаа үйлсийг үргэлжлүүлж яваа эгэл эрхэмтэй уулзаж, ЖДҮ-ийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, өвөрмөц хэв маягийг илтгэсэн хэн хүний харцыг булаасан чамин, чанартай сувинерыг урладаг урланд нь зочиллоо. Дарсны тэрэг, гитар хөгжим, төрөл бүрийн хийц загвартай модон тавгийг эмх цэгцтэй эгнүүлэн өрснөөс ажилдаа нягт нямбай ханддаг нь харагдана. Есөн хүүхэдтэй айлын том хүү. Багаасаа ажлын арга ухаанд суралцаж, аавыгаа бүтээл хийж байхад тусалдаг хөдөлмөрч хүүхэд байжээ. Техник сэтгэлгээ сайтай. Телевизерийг хүртэл задлаад доторх тоног төхөөрөмж, эд ангитай нь танилцаад эргүүлээд угсарна. "Аав минь хөдөлмөр, шугам зургийн багш. Гэр, авдар цонх, хаалга, ширээ, сандал, тавилга гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг хийдэг байсан. Туслахын зэрэгцээ хамт хийнэ. Тухайн үеийг өнөөдөртэй харьцуулахад багаж, тоног төхөөрөмж дутмаг. Гараа хөрөө, сүх, цүц зэргийг ашиглана. Ямар нэгэн загвар, имижид баригдахгүй задгай сэтгэж хийхийг хүсдэг. Сонирхсон зүйлээ заавал хийж турш үздэг байсан" гэв.

Арван жилийн сурагч байхаасаа ажлын амтанд орсон Г.Бат-Өлзий барилгын коллежийг мужаан мэргэжлээр төгсчээ. Виноны сүйх тэрэгний анхны загварыг аав нь одоогоос 20 гаруй жилийн өмнө гаргажээ. Ганц удаа хийсэн ч хүүгийнх нь харцыг татаж, хэлбэр, хэмжээ, дүрсийн өөрчлөхгүй хэд хэдийг хийсэн байна. Тэр үеэс хойш хэдэн жил үндсэн мэргэжлээрээ ажиллаж, тавилга хийхийн зэрэгцээ барилга барив. Энэ хугацаанд хоббигоо хэзээ ч орхисонгүй. Цаг зав гарвал сэтгэлдээ төсөөлсөн зүйлсээ бодит бүтээл болгоно. Хоёр жилийн өмнөөс амин хайртай аавынхаа анхны бүтээл, үйл хэргийн үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, виноны сүйх тэргийг өнгө загварын сонголттой классик түвшинд хийхийг зорив.

No description available.
Цаг тутамд  бүтээлээ сайжруулах тэмүүлэлтэй хэмээн хэлэх түүний чин зорилго бол гаднын улсад хийдэг бүтээлийг монгол хүний ур ухаан, урлах авьяасаар бүтээж чаддаг шүү гэдгийг харуулах. Нэг үгээр импортыг орлосон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үнэ цэнэд хүргэх гэнэ. "Би бодож явдаг юм. Гадаадад байгаа бүтээгдэхүүнийг эх орондоо бий болгох чухал. Монгол мөнгийг гадагшаа урсгаж, хил гааль, зам тээвэрлэлтийн зардлын нэмэгдэлтэй бүтээгдэхүүнийг өндөр үнээр гадаадын хүний халаас руу хийж байхаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжвэл бодит хөрөнгө оруулалт болно" гэлээ. Г.Бат-Өлзий нисэхийн өргөтгөл дээр ажилладаг байжээ. Виноны сүйх тэрэг, тамхины сав хийж, хамт ажиллаж байсан герман хүмүүст үзүүлэхэд нэгэн залуу шууд  доллароор худалдан авалт хийсэн гэдэг. Дараа нь талархсан сэтгэлээ илэрхийлж ангын хутга бэлэглэж байжээ. Урланд хийж байгаа бүх бүтээлийнхээ загварыг өөрөө гаргаж, гардаж хийнэ.

Хэн нэгний бүтээлээсээ хуулбарлаж, хувилан ашиглахад хатуу хандана. Хүний оюунаас төрж, гарын ур, хичээл зүтгэл хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж бүтээдэг хүндэтгэлтэй хандахыг эрхэмлэнэ. "Өөрөө сэтгэж, хийх хэрэгтэй. Хэрэглэгч үнэлж байвал миний хэрэг бүтлээ гэсэн үг. Асар их ажиллагаатай. Нэгбүрчлэн гараар хийнэ. Эхлээд зургаа гаргана. Хэрхэн яаж хийх болон хүндийн хүчний тэнцвэртэй байдлыг бодолцож үзнэ. Тэгээд деталл хэсгүүээ бэлдэнэ. Дараа нь угсарна. Зүлгүүрдэж, будахад ч цаг хугацаа их ордог. Нэг удаа хийгээд бүтээл төрөхгүй. Олон удаагийн оролдлого. Хичээл зүтгэл, хийх арга барил чухал. Эхлээд нэгийг хийгээд харж, хянана. Алдаа байвал засч залруулна" гэлээ.

No description available.

Дарсны нэг тэрэг хийхэд гурван хоног зарцуулна. Хүний сэтгэлд хүрсэн хийц, чанар бүтээл урлахыг хичээдэг учир оюуны өмчөөр бүртгүүлж, баталгаажуулжээ. Одоогоор 30 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Аавынхаа багажаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан бол өөрийн бүтээлийнхээ ашгаар тоног төхөөрөмжийн шинэчлэл хийжээ. Үнэлгээний хувьд уян хатан тогтоосон гэнэ. Учир нь айлын шилэн хаалгатай шүүгээнд хятад сувинер биш монгол брэндийн бүтээгдэхүүн байлгахыг хүсдэг. "Таалагдсан зүйлээ авах гээд мөнгө хүрэхгүй буцах үе надад байдаг. Тиймээс хүнд боломжийг олгохын зэрэгцээ өөрөө ч хохирохгүй ажиллах ёстой. Бизнес хийж байгаа хүн алдагдлаа үүрч, ашиг олох хэрэгтэй. Хүний насан туршийн хэрэглээг хийж өгч байгаадаа баярладаг" гэв.
Хүүхэд байхаасаа модон урлалтай танилцсан Г.Бат-Өлзий гурван зарчмыг чандлан баримтлана. Чанар, үзэмж, цаг хугацаандаа захиалгаа бэлэн болгох ёстой гэсэн алтан дүрмийг мөрдлөг болгон ажиллажээ. Үйлчлүүлэгчийнхээ урмын үгээр урагшлах эрч хүч авч, шүүмжлэлийн үгсийг сургамж хэмээн боддог тэрбээр өрхөөс үндэсний үйлдвэрлэл рүү шилж, өөрийн сурсан мэдлэгээ бусдад харамгүй зааж өгч, ажлын байр олгогч болох зорилго тээжээ.

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/Ultralabsmongolia пэйж хуудсаар болон 99403133, 91403133, 89403133 утсаар холбогдоорой. 

 

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.

No description available.