Хатгалт бүрд нь "хайр шингэдэг" ДААЛИН

Увсын хязгаарт амьдардаг уран охин Н.Оюунчимэг зүү орох оёдлоор хөөрөгний даалин хийдэг хөдөлмөрч нэгэн.  Малчин айлын ууган охин тэрбээр багаасаа утас зүү холбох сонирхлоо хөгжүүлсээр иржээ.  Анхны даалингаа аавдаа бэлэглэх агшин үнэхээр сайхан сэтгэлд тод үлдсэн хэмээн инээмсэглэв. Олон сарын уйгагүй хөдөлмөр, ур чадвар уран гараар бүтээсэн хөөрөгний даалинг Насанжаргал гуай одоо ч хэрэглэдэг гэнэ. Арван жилийн сургуулийн сурагч алдрайхан жаахан охин үрийнх нь сэтгэлээ шингээсэн бүтээл учир харахад л хайр нь хүрдэг. "Оёсон бүтээлийг минь хүмүүс хэрэглээд явахад сэтгэл тэнүүн байдаг" хэмээн хэлэх охиныхоо анхны бүтээлийг аав нь баярлаж, гайхах зэрэгцэн авахдаа халааснаасаа 20 мянган төгрөгийн тэмдэгтээр урамшуулж мялаажээ. Долдугаар ангидаа анхны бүтээлээ хийсэн гэнэ.  "Эмээтэйгээ хамт телевизээр хөөрөгний даалингийн үүх түүх, өв уламжлалын талаарх нэвтрүүлгийг үзсэн. Тэр үеэс сонирхож эхэлсэн байдаг. Оёж чадах юм шиг мэдрэмж төрөөд анхны бүтээлээ эмээгийнхээ тусламжтайгаар эхлүүлж эхлүүлсэн. Анх бол ээмэг, зүүлт, цүнх зэргийг хийж эхэлсэн. Чадна гэсэн итгэлээр эхлүүлж "Оюу" брэндийг бүтээх сэдэл төрсөн" гэлээ.

No description available.
Даалин урлаж буй хүн бэлгэдэл, өнгө будаг, түүх, уламжлал гээд маш олон төрлийн мэдлэг олж авдаг. Хатгамал хийхэд асар их тэвчээр, төлөвшилтэй болдог гэх нь бий. Н.Оюунчимэг анхаарлаа сайн төвлөрүүлж, маш удаан сууж, тэвчээртэйгээр гоё оёхыг хичээдэг байна.  Аав ээж нь уран охиныхоо урлах үйлийг үргэлж дэмжинэ. Ээжээсээ 45 мянган төгрөг авч даалингийн бэлдэц авч эхлүүлж байсан бичил бизнес өнөөдөр өөрийн гэсэн хэрэглэгчтэй болж, өргөжсөн байна. Гэр бүл, багш найзууд нь дэмжиж худалдан авалт хийнэ. Түүний хувьд даалин оёхоос гадна цүнх, боолт, бүс, даруулга хийдэг.  Цаг тутамд өөрийгөө хөгжүүлдэг бүтээлч сэтгэхүйтэй охин зуны амралтаа ашиглаж, олон зүйлсийг оёж сурах төлөвлөгөө гаргажээ. Бүтээл хийхэд хэрэглэгдэх материал авах гэж явахдаа ажлын үнэнч хамтрагчтай болжээ. Гар урлалын материал борлуулдаг Агиймаа хэмээх бүсгүйтэй танилцаж, өөрийн урласан бүтээлээ борлуулах боломжийг олгосонд баярлаж явдаг гэв.

No description available.
Уламжлалт хатгамал учраас урт удаан хугацаанд оёж дуусгана. Нэг даалинг зургаан сар уйгагүй сууж, бэлэн болгодог байна. "Хүмүүс үнэтэй байна гэдэг. Гэхдээ би оёдлын машинаар оёдоггүй. Нэгбүрчлэн гараар хатгаж оёдог. Зүү ороох оёдлоор бүтсэн бүтээл хэдэн зүуныг дамжин хэрэглэхүйц үнэ цэнэ агуулдаг. Тиймээс хүмүүсийг хүний гар, сэтгэлээр бүтсэн бүтээлд хүндэтгэлтэй хандахыг хүсдэг. Ирээдүйн "Оюу" брэндийг үүсгэн байгуулахын тулд өдөр бүр л хичээж байна.  Анхны алхамаа ч хийсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд өөрийнхөө төрсөн өдрөөр "ОЮУ" тэмцээнээ амжилттай зохион байгуулжээ.
Тэрбээр зүү ороох оёдлыг сурах гэсэн үеийнхэндээ зааж, өгч өөрийн сурсан мэдлэгээ харамгүй түгээхийг хүсдэг байна. Хатгалт бүрдээ хайраа шингээж оёдог учраас хийсэн бүтээлийг нь дэмжиж худалдан авалт хийхийг уншигчдаасаа уриалъя.
No description available.No description available.No description available.No description available.