Л.Энх-Амгалан: Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдсан болчимгүй үйлдэл

Монгол, Оросын хамтарсан Гуравдугаар сургуультай холбоотой асуудлаар сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлжээ.


Тэрбээр "Орос 3 дугаар сургуультай холбоотой асуудалд Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол эргэлт буцалтгүй шийдвэр. Орос 3 дугаар сургуулийн захирал байсан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.

Монгол Улс бол туурга тусгаар улс. Засгийн газрын, тэр тусмаа БШУ-ы сайдын тушаалыг цаг болоогүй байсан, тэдэн цагт тушаал шийдвэр нь гарна гэх мэтээр болчимгүй мэдээллийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдсан болчимгүй үйлдэл. Тийм учраас ямар нэгэн байдлаар хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байна. Гадаад харилцааны яамнаас нот бичиг илгээх болов уу гэж бодож байна. Орос 3 дугаар сургуультай холбоотой асуудал дээр цэг тавьсан. 

Өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй. Хувьсах зардалд нэг ч төгрөг өгөөгүй байж, сургуулийн удирдлагатай холбоотой Засгийн газрын шийдвэрийн эсрэг ямар нэг хүн, гадаадын этгээд аливаа явуулга, байр сууриа илэрхийлэх нь хуулиар хориотой гэдгийг хатуу хэлье. Өнөөдрийн байдлаар Орос 3 дугаар сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа. Сургуулийн үйл ажиллагааны 84 хувийг эцэг эхийн зардал, 16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр явуулдаг" гэжээ.