ОБЕГ: БНХАУ-ын Дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд Гуо Ежоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Хятадын Коммунист намын Төв хорооны дэд сайд манай улсад хийж байгаа албан айлчлалын талаар мэдээлэл өгч, хоёр орны хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар танилцууллаа. 

Түүнчлэн нийслэл, хөдөө орон нутагт орсон усархаг борооны улмаас үүссэн үерийн гамшгийг даван туулах, хор уршгийг арилгах, сэргээн босгох, шаардлагатай айл өрхүүдэд 300 000 юанийн тусламж үзүүлэхээ илэрхийллээ. Мөн хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар дурдаад, цаашид гамшиг, ослын үед БНХАУ-д ашиглагдаж байгаа инновац, шинэ технологи бүхий техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон байна.