Монгол Улстай эрчим хүч, дэвшилтэт технологи, худалдаа эдийн засаг зэргээр хамтран ажиллах боломжтой

Шинэ 50 жилд өмнөх 50 жилийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр баяжуулж, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах болно гэдэгт итгэж байна гэв. Түүнчлэн газрын ховор элемент олборлох, Монгол иргэд Япон Улсад зорчих визийн хөнгөлөлтийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярив.

Хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлжээ

Монгол иргэдийг Япон Улс руу зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг онцлон ярилаа.

"Газрын тосны үйлдвэрт ажиллах хүний нөөц маш чухал"

Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, тус улсын Гадаад хэргийн яамны Газрын тос боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл харилцаа холбооны технологийн төв хариуцсан захирал Сридхаран болон бусад холбогдох албаныхныг хүлээн авч уулзав.

“Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлыг хамтран хангах талаар санал солилцов

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсад 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж буй Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ)-ийн дэд захирал хатагтай Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн тэгш байдлыг дэмждэг шинэ хандлагыг нийгэмд бүрдүүлэх нь чухал

“Шинэ сэргэлтийн бодлого” бол нийгэмд шинэ хандлага, шинэ соёлыг дэлгэрүүлэхэд давхар чиглэгдэж байгаа. Эрчим хүч, боомт, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийснээр том агуулгаараа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ. Суурь асуудлуудыг шийдэхгүйгээр бидний дэвшүүлсэн зорилт зөвхөн тоо болж үлдэнэ. Эдгээрийг хэрэгжүүлж байж дундаж давхаргыг нэмэгдүүлнэ. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдлыг бууруулж, иргэдийн орон нутаг руу зорих нөхцөлийг бүрдүүлж чадна. Түгжрэл, эрчим хүчний хүндрэл гээд асуудал бүрийг уялдаатайгаар шийдвэрлэх учиртай” хэмээн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хатан Хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 19-ний өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хатан Хаан Хоёрдугаар Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно. Тэрбээр Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.

Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны улсад айлчилж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны улсад айлчилж байна.

АНУ-ын Элчин сайдыг Алтан гадас одонгоор шагнажээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Түгжрэлийн асуудалд оновчтой шийдэл санал болгохыг үүрэгдэв

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг хариуцсан Үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар болон хотын түгжрэлийн асуудал эрхэлсэн албан тушаалтнуудтай өнгөрсөн амралтын өдөр уулзаж чиглэл өглөө.

Ерөнхий сайд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай уулзав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглээд, цар тахлын амаргүй цаг үед ч талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд баяртай байна" гэв. Мөн хоёр улсын парламентын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.